Энэтхэг: 3 тонн орчим героин хилээр нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ
2021, 9 сарын 21. 19:040

Энэтхэг улсын баруун захад байх Гужарат мужийн Мундра боомтоор 3 орчим тонн героин нэвтрүүлэх байсныг илрүүлжээ. Тус улсын хууль бус наймаатай тэмцэх тагнуулын албанаас мэдээлж байгаагаар 2.7 тэрбум ам.долларын үнэ хүрэхүйц мансууруулах бодисыг хураан авсан байна.

Одоогоор яг хэчнээн хэмжээний героин байгааг тооцож байгаа бөгөөд хэрэгт холбогдуулан хоёр хүнийг баривчилж, хэд хэдэн хүнийг мөрдөн шалгах ажиллагаанд хамруулаад байгаа ажээ.

Ачааг анх Афганистан улсаас тальк чулуу хэмээн мэдүүлж гаргасан бөгөөд Иран улсаас Энэтхэгийн Гужарат муж хүрсэн байна.

Тагнуулын албанаас мэдээлж байгаагаар Иран улсын Бандар Аббас боомтоос мансууруулах бодис байж болзошгүй ачаа тээвэрлэж яваа хөлгийн тухай мэдээллийг хүргүүлсэн гэнэ.

Улмаар хөлгийг боомтод ирсэн даруй тагнуулын албаны алба хаагчид ачааг задалж үзэхэд героин болохыг мэджээ.

Хэрэг тийнхүү мөрдөн шалгах шатандаа явж байна.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02