АНУ: Ковид-19 өвчнөөр амь насаа алдсан хүмүүсийн тоо 100 жилийн өмнөх Испанийн томуугийнхаас давсан байна
2021, 9 сарын 21. 21:550

АНУ-д Ковид-19 өвчнөөр нас барсан хүний ​​тоо 100 жилийн өмнө дэгдэж асан Испанийн томуугаар амиа алдсан хүний ​​тооноос давсан тухай Associated Press суваг мэдээлэв.

Жонс Хопкинсийн Их Сургуулийн мэдээлснээр, орон нутгийн цагаар 20-ны өдрийн байдлаар АНУ-д Ковид-19 өвчнөөр нас барсан хүмүүсийн тоо 675.446-д хүрчээ. Энэхүү үзүүлэлт нь 1918 онд Испанийн томуугаар 675.000 хүн амь насаа алдаж байсныг давжээ.

Испанийн томуу дэгдсэн 1918 оноос хойших 100 жилийн хугацаанд хэрвээ анагаах ухааны салбар энэ зэрэгтэй хөгжөөгүй, Ковид-19 өвчний эсрэг вакцин гараагүйсэн бол үүнээс олон хүн уг өвчнөөр амь насаа алдах байсан хэмээн Bloomberg News суваг мэдээлэв.

Мэдээжийн хэрэг, АНУ-ын хүн ам 100 жилийн өмнөхтэй харьцуулахад гурав дахин нэмэгдсэн тул эдгээр хоёр өвчний улмаас нас барсан хүний ​​тоог харьцуулах нь утгагүй гэдгийг зарим хүмүүс онцолж байна.

Bloomberg сувгийн мэдээнд дурдсанаар Испанийн томуугийн улмаас ихэнхдээ залуучууд амь насаа алдсан бол Ковид-19 өвчний улмаас нас барсан хүмүүсийн ихэнх нь 65 ба түүнээс дээш насныхан байгаа юм.

Шинжээчид уг өвчнийг Испанийн ханиад шиг нийгмээс бүрэн арилахгүй байх вий гэж санаа зовниж байгаа билээ. Харин вакцинжуулалтад хамрагдах болон давтан халдвар авснаар уг өвчнийг эсэргүүцэх хүмүүсийн дархлаа улам бэхжихийн дээр өвчин үүсгэгч корона вирусын хүч сулрах магадлал бий хэмээн онцолжээ.

Эх сурвалж: SBS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39
Сэм Банкмэн-Фрийд: Крипто зах зээлийн хаан гэгдэж байсан эрхэм өнөөдөр ялаа сонсоно
02024-3-28 15:15