БНХАУ: Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хамгийн том тоглогч Hengda групп дампуурлын ирмэг дээр иржээ
2021, 9 сарын 21. 23:490

БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хамгийн нөлөө бүхий Hengda групп нь их хэмжээний бондын төлбөр хийх эцсийн хугацаа болохоос өмнө уг төлбөрөө төлж чадахгүй байдалд хүрч дампууралд өртөх вий гэсэн болгоомжлол үүсээд буй аж.

Санхүүгийн хөрөнгө оруулалтын салбарынхны мэдээлж буйгаар нийт 1.9 их наяд юанийн өртэй Hengda группын зарим бондын төлбөрөө төлөх эцсийн хугацаа нь энэ сарын 23-ны өдөр ажээ. Тус групп нь мөн өдөр 42.5 тэрбум юанийн бондын хүү төлөх ёстой болоод байгаа юм.

Хэрэв Хятад улсын хурдацтай өсөлтийг дэмжигч тулгуур баганы нэг, үл хөдлөх хөрөнгийн салбар уналтанд орвол эдгээр компаниудтай харьцдаг төрийн өмчит томоохон банкуудын чанаргүй зээлийн түвшин нэмэгдэж тус орны санхүүгийн системд асар сөрөг нөлөө үзүүлэх нь дамжиггүй юм хэмээн шинжээчид үзэж байна.

Hengda группын дампуурлын сургаар 20-ны өдөр Хонконгийн хөрөнгийн зах зээлийн арилжаа өмнөх өдрийнхөөс 3.3%-иар буурсан бөгөөд Нью-Йоркийн хөрөнгийн биржийн гол индексүүд ч мөн адил нэгэн зэрэг унасан байна.

Хятадын засгийн газрын зүгээс ирэх оны хоёрдугаар сард өвлийн олимп болохын өмнө, мөн энэ намар дээд удирдлага солигдохтой зэрэгцэн санхүүгийн зах зээлд эмх замбараагүй байдал үүсгэхийг хүлээн зөвшөөрөхгүй болов уу хэмээн үнэт цаасны компаниуд найдаж байгаа аж.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00