ХБНГУ: Амны хаалт зүүгээгүй эрд үйлчлэхээс татгалзсан ШТС-ын ажилтны амийг хөнөөжээ
2021, 9 сарын 22. 10:430

Өнгөрөгч хагас сайнд ХБНГУ-д амны хаалт зүүгээгүй эрд үйлчлэхээс татгалзсан шатахуун түгээх станцын ажилтны амь насыг хороосон ноцтой хэрэг гарчээ.

Албаныхны мэдээлж байгаагаар хохирогч 20 настай залуу байсан бөгөөд хэрэгтэн өөрийн уур уцаарыг барьж дийлэлгүй тийнхүү аминд нь хүрсэн байна.

Idar-Oberstein: Mord an Tankstelle schockiert, Polizei ermittelt Motiv |  Express

Хэрэгтний хувьд 49 настай, Герман улсын иргэн юм. Тэрээр Идар-Оберштайнд байрлах шатахуун түгээх станцаар үйлчлүүлэх гэтэл ажилтан түүнийг амны хаалт зүүхийг шаардсанд уурсахдаа шатахуун түгээх станцыг орхиж, 30 минутын дараа амны хаалт зүүн ирээд ажилтныг толгойн тус газар нь буудан хөнөөсөн байна.

Тийнхүү хэргийг үйлдсэн даруй хэргийн газраас зугтсан боловч ням гарагт өөрийн биеэр цагдаагийн хэлтэст очжээ. Улмаар хэрэгтэн шатахуун түгээх станцаар үйлчлүүлэхдээ амны хаалт зүүхээс татгалзаж, цаашлаад мөрдөн шалгах ажиллагааны явцад ч коронавирусийн эсрэг журмыг хэрэгжүүлэхээс татгалзсан болохоо хүлээн зөвшөөрсөн байна.

Яллагчдын мэдээлснээр хэрэгтэн өмнө нь ямар нэг хэрэг үйлдэж байсан түүхгүй, галт зэвсэг эзэмших хууль ёсны эрхгүй этгээд байжээ.

ХБНГУ-аас коронавирусээс сэргийлэх олон журам танилцуулаад байгаа бөгөөд олон нийтийн үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлж байгаа хүн заавал амны хаалт зүүхээр журамласан юм.


Эх сурвалж: Fox News

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Иенийн ханш сүүлийн 34 жилийн хамгийн доод цэгтээ хүрчээ
02024-4-24 6:31
Ази тив дэх далайн гадаргын усны хэм дэлхийн дунджаас гурав дахин хурдан нэмэгдэж байна
02024-4-24 6:28
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
“Вояжер-1” таван сарын хугацаанд анх удаа мэдээлэл дамжуулжээ
02024-4-23 15:23
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19
А.Дуда: Польшийн нутагт цөмийн зэвсэг байрлуулах шийдвэр гараагүй
02024-4-23 15:15
500 гаруй эртэй энгэр зөрүүлсэн эмэгтэй хүмүүст ижил зүйл хийж үзэхийг зөвлөжээ
02024-4-23 15:03
Сонгуулийг луйвардсан гэж Д.Трампыг буруутгажээ
02024-4-23 11:54
Гуандунд хүчтэй аадар борооны улмаас 110 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-4-23 11:52