Лондонд амиа алдсан тагнуулын үхэлд ОХУ буруутайг тогтоожээ
2021, 9 сарын 22. 12:301

Европын хүний эрхийн шүүхээс мягмар гарагт мэдээлснээр 2006 онд харамсалтайгаар амиа алдсан КГБ (Комитет государственной безопасности буюу Улсын аюулгүй байдлын хороо)-ийн алба хаагч асан Александер Литвиненкогийн үхэлд ОХУ буруутай болохыг илрүүлжээ.

Нэн ховор төрлийн цацраг идэвхт бодис болох полони 210 гэх бодист ногоон цай уусан хохирогч гүн хордсон байдалтай Лондонгийн их сургуулийн харьяа эмнэлэгт гурван долоон хоногийг өнгөрүүлж, хорыг гадагшлуулж чадалгүй амиа алдаж байсан юм.

Вдова Александра Литвиненко: "Березовский сказал: "Марина, в России будет  все хуже и хуже, не питайте иллюзий, уезжайте" - «ФАКТИ»

Улмаар 43 насандаа амиа алдсан түүний эмнэлэгт үс нь халзарч, арьс нь шарлаж, хордсон байдалтай хэвтэн эмчлүүлж байгаа дүр зураг тухайн үеийн Британийн болон барууны хэвлэлээр түгж, хэрэг олны анхаарлыг татаад байсан бөгөөд хохирогч эмнэлэгт хэвтэж байх хугацаандаа мөрдөгч нарт өөрийг нь хордуулж, алахыг Владимир Путин тушаасан гэж мэдүүлж байжээ.

Тийнхүү Их Британи улс хэрэг гарсан мөчөөс хойш түүний үхэлд Оросыг буруутгаж, 2016 онд Оросын тагнуулын байгууллага түүний амийг хороох тушаал өгсөн гэж баталж байсан бол мягмар гарагт Европын шүүхээс “Ноён Литвиненкогийн үхэл ОХУ-д хамаатай” гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна.

Гэвч Москвагийн талаас бүгдийг гүтгэлэг хэмээсээр байгаа юм. Улмаар Кремлиэс тухайн мэдэгдлийг “туйлын муйхар, Европын хүний эрхийн шүүхийн нэр хүндийг гутаасан мэдэгдэл” гэж тодорхойлоод байгаа ажээ.


Эх сурвалж: The Hill

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Зочин
66.181.161.78
   /
2022, 6 сарын 3. 12:18

Эх орноосоо урвасан урвагчид үхлээс өөр шагнал үгүй

Онцлох мэдээ
Ямар автомашин унадаг хүн ямар харагддаг болохыг ерөнхийлсөн зургийг хиймэл оюун ухаанаар боловсруулжээ
02024-4-24 13:01
Coachella наадмын зохион байгуулагчид дуучин Лана Дель Рейн үзүүлбэрээс болж 28,000 ам.долларын торгууль төлөх болжээ
02024-4-24 12:25
“Хонда” компани Канадад цахилгаан автомашины томоохон үйлдвэр барина
02024-4-24 11:21
Энэтхэгт үйлдвэрлэсэн хоол амтлагчуудад хорт бодис байгаа эсэхийг шалгана
02024-4-24 11:16
“Фүкүшима-1”-ийн цэвэрлэсэн усыг асгах явцыг шалгаж эхэлжээ
02024-4-24 11:13
Apple брэндийн гар утасны Хятад дахь борлуулалт буурчээ
02024-4-24 11:10
Иенийн ханш сүүлийн 34 жилийн хамгийн доод цэгтээ хүрчээ
02024-4-24 6:31
Ази тив дэх далайн гадаргын усны хэм дэлхийн дунджаас гурав дахин хурдан нэмэгдэж байна
02024-4-24 6:28
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26