БНХАУ-ын хамгийн үзэмж муутай барилгыг шалгаруулах уралдаан болж байна
2021, 9 сарын 22. 16:190

БНХАУ-ын нутаг дэвсгэр дэх хамгийн үзэмж муутай 10 барилгыг шалгаруулах уралдаан зохион байгуулагдаж байна.

Уралдаанд нийт 87 бүтээл өрсөлдөж байгаа юм.

БНХАУ-ын уран барилгын цахим хуудас болох archcy.com сайтын зүгээс өнгөрөгч 11 жилийн турш жил бүр хамгийн үзэмж муутай барилгыг шалгаруулах уралдааныг зохион байгуулж ирсэн билээ. Тэгвэл энэ удаад ч тэд ийнхүү улсдаа шилдэгт тооцогддог уран барилгын шүүмжлэгч, фирмүүдтэй хамтран уралдаанаа зохион байгуулж байгаа юм.

Улмаар зохион байгуулагчдын зүгээс уралдааны гол зорилго нь хүмүүст уран барилгын гоо сайхан хийгээд үзэшгүй муухайг эргэцүүлэх боломжийг олгож, уран барилгачдын нийгмийн хариуцлагыг өндөржүүлэх хэмээжээ.

Түүнчлэн өнгөрөгч дөрөвдүгээр сард Үндэсний хөгжил, шинэчлэлийн комиссоос “үзэмж муутай” барилга барихыг хориглосон учир энэ удаагийн уралдаан урьд жилүүдийнхтэй харьцуулахад олны анхаарлыг илүү татаж байгаа юм.

Одоогийн байдлаар тус уралдааныг 8850 саналтайгаар Жэжян их сургуулийн өмнөд хаалга тэргүүлж байна.


Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
02024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00
Энэтхэгт парламентын сонгууль эхэллээ
02024-4-19 10:57
АНУ: Ираны нисгэгчгүй нисэх төхөөрөмж, ган, автомашин үйлдвэрлэгчдэд хориг тавьжээ
02024-4-19 9:02
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26
Соёлын 38 олдворыг Хятадад буцаан өгчээ
02024-4-18 19:22
Уулын Карабахаас Оросын цэргүүдийг татаж эхэлжээ
12024-4-18 19:19
“Жибли” студи Каннын кино наадмын хүндэт шагналыг хүртэнэ
02024-4-18 19:17