БНХАУ: Харбин хотод цар тахал дахин дэгдэхээс сэргийлж хорио цээрийн дэглэмийг чангатгалаа
2021, 9 сарын 22. 16:270

БНХАУ-ын Харбин хотод Ковид-19 өвчин дахин тархахаас сэргийлж олон нийтийн газруудыг хааж, иргэдийн зорчих хөдөлгөөнд хязгаарлалт хийх журмыг баталсан байна.

БНХАУ-ын Эрүүл мэндийн үндэсний комиссын өнөөдрийн мэдэгдэлд дурдсанаар, өмнөх өдөр нь Харбин хотод тус өвчний батлагдсан 3 тохиолдол бүртгэгдсэн аж. Хятадын төв телевизийн мэдээлж буйгаар, Харбин хотын захиргаанаас оршин суугчдыг хотоос гарахгүй байхыг зөвлөсний дээр онцгой нөхцлийн улмаас гарах тохиолдолд сүүлийн 48 цагийн дотор өгсөн сөрөг шинжилгээний хариу шаардах аж.

Тус хотын захиргааны зүгээс кино театр, тоглоомын төв, биеийн тамирын заал гэх мэт олон нийтийн газруудыг хааж, томоохон арга хэмжээ зохион байгуулахыг түр хойшлуулах шийдвэр гаргажээ. Мөн иргэдийг бүх нийтээр ПСР шинжилгээнд хамруулж эхэлсэн байна. Түүнчлэн бүх сургууль, цэцэрлэгүүдийн хичээлийг 22-ны өдрөөс эхлэн долоо хоногийн турш цахим хэлбэрт шилжүүлсний дээр нисэх онгоцны буудал, вокзал, эмнэлэг, ресторан зэрэг үйлчилгээний байгууллагуудын хорио цээрийн дэглэмийг чангатгасан байна. Дээрх 3 тохиолдол бүртгэгдсэн Харбин хотын Байен дүүрэгт нийтийн тээвэр, такси зэргийг түр хугацаанд зогсоожээ. Үүний зэрэгцээ тун цөөн тооны супермаркет, эмийн сангууд ажиллаж байгаа аж.

Урьд өдөр нь Харбинаас гадна Фүжиан хотод мөн 13 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд сүүлийн 10 хоногийн дотор тус хотод батлагдсан тохиолдлын тоо 418 болоод байгаа юм.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42