ОХУ: Пермийн Их сургууль ирэх долоо хоногоос хичээллэж эхэлнэ
9 сарын 22. 17:590 сэтгэгдэл1,572

Энэ долоо хоногийн даваа гарагт ОХУ-ын Пермийн Их сургуульд зэвсэгт этгээд гал нээж, 6 хүний амийг бүрэлгэсэн хэрэг гарсан.

Улмаар хэрэг гарсантай холбогдуулан сургуулийн зүгээс оюутнуудын хичээлийг түр завсарлаад байсан юм. Тэгвэл тус их сургууль ирэх долоо хоногоос хэвийн үйл ажиллагаандаа орох болсон тухай Перм бүсийн захирагч Дмитрий Махонин хэлжээ. Мөн захирагчийн зүгээс сургууль дээр зочилж, багш, оюутнуудтай уулзахаар төлөвлөөд байгаа гэнэ.

Хэргийн улмаас нийт 8 хүн амиа алдаж, 43 хүн шархадсан бөгөөд одоогоор нийт 12 хүн эмнэлгийн тусламж авч байгаагаас 11 хүний биеийн байдал тогтвортой байгаа юм. Харин биеийн байдал тун тааруу байгаа нэг хүн нь гэмт этгээд өөрөө ажээ.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ