Хүмүүс нэг газраа байран амьдрахаас илүүтэй аялангаа ажиллахыг илүүд үзэх болсон
2021, 9 сарын 22. 18:480

Airbnb бол жуулчдад аяллынхаа үеэр тухлан амьдрах байрыг олж, түрээслэхэд туслах зуучийн үүрэг гүйцэтгэдэг америк компани. Тэгвэл тус компанийн захирал Брайн Челскигийн хэлж байгаагаар, цар тахлын улмаас хүмүүсийн аялах уламжлалт хэв маяг ихээхэн өөрчлөгдсөн байна. Тодруулбал хүмүүсийн бизнес болоод амралтын шугамаар аялах нь бараг ялгаагүй болсон гэнэ.

Мөн хүмүүс амьд харилцааг илүүтэй хүсэх болсонтой холбогдуулан амралтын шугамаар аялах тохиолдолд удаан хугацаагаар аялдаг болжээ.

Тэрээр BBC агентлагт өгсөн ярилцлагадаа, “Миний бодлоор бидний өнөөдрийн харж буй энэ үйл явдал бол аяллын хэв маягт гарч буй хувьсал юм.

Цар тахал гарахаас өмнө бид нээг газар амьдарч, тэндээсээ ажил руугаа явж, аялах болохдоо бүр өөр улс орныг зорьдог байсан бол одоо зайнаас ажилладаг болсноор энэ бүгд нэг цэгт огтлолцох боломж бүрдсэн.

Миний зүгээс л лав цар тахал намжсан ч байгууллагууд ажилчдаа оффист цуглахыг шаардахгүй байгаасай гэж хүсэж байна. Учир нь бүх зүйл өөрчлөгдсөн шүү дээ. Хүмүүс нэг газраа байран амьдрахаас илүүтэй аялангаа ажиллахыг илүүд үзэх болсон” хэмээжээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
02024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
12024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41