АНУ: Сүйт залуугийнхаа хамт аялалд гараад амиа алдсан YouTuber бүсгүйн сүүлчийн зурвасыг түүний ээж дэлгэжээ
2021, 9 сарын 22. 23:210

Сүйт залуутайгаа аялахаар яваад нас барсан байдалтай олдсон 22 настай америк бүсгүйн ээж түүний хамгийн сүүлчийн зурвасыг дэлгэжээ.

Орон нутгийн цагаар 21-ний өдөр NBC сувгийн мэдээлснээр, хохирогч Габби Петитогийн ээж Николь Шмидт 8-р сарын 27-ны өдөр охиныхоо дугаараас үл ойлгогдох мессеж хүлээн авсан тухай онцолжээ. Тус мэдээнд түүний ээж "Та Стэнд тусалж чадах уу? Би дуут шуудан болон дуудлага хүлээн авч байгаа шүү.” хэмээн хамгийн сүүлчийн удаа охиных нь дугаараас зурвас ирсэн гэжээ. Хамгийн хачирхалтай нь 'Стэн' гэдэг нь Петитогийн өвөөгийн нэр аж. Гэхдээ Шмидт охиноо Стэн гэж ер дуудаж байгаагүй гэж цагдаад мэдэгджээ.

Тус зурвасыг илгээсэн өдрөөс хойш хохирогчийн утас 15 орчим хоног унтраастай байсан ба тэрээр энэ хугацаанд олон нийтийн сүлжээнд аялалтай холбоотой ямар нэгэн бичлэгээ оруулаагүй байна. YouTube сувагтаа маш идэвхтэйгээр өөрийн бичлэгээ хуваалцдаг түүний энэ чимээгүй алга болсон явдал нь ар гэрийнхэнд нэг л сэжигтэй санагдаж байжээ.

Петито болон түүний сүйт залуу болох 23 настай Брайан Лондри нар өнгөрөгч 7-р сард Вайоминг мужийн Гранд Тетон үндэсний цэцэрлэгт хүрээлэн рүү машинтай аялахаар явсан аж. Тэд сүүлийн бичлэгээ наймдугаар сарын 20-нд YouTube сувагтаа байршуулсан ба тус бичлэгт хосууд цугтаа савлуур дээр тоглож, нэг нэгнээ үнсэн маш халуун дотно байсан бөгөөд тэдний энэхүү бичлэгийг 4 сая гаруй хүн үзжээ.

 

 

Тэд замдаа муудалцан Лондри өнгөрөгч 1-ний өдөр Флорида дахь гэр лүүгээ ганцаараа буцаж иржээ. Энэ хугацаанд тэрээр сүйт бүсгүйнхээ хаана байгаа, яагаад ганцаараа ирсэн талаараа юу ч яриагүй байна. Гэвч Петитогийн ар гэрийнхэн охиноо алга болсон тухай дөнгөж өнгөрөгч 10-ны өдөр цагдаад мэдэгдэж Холбооны мөрдөх товчоо, Тетон паркийн Шерифийн алба, Жексоны цагдаагийн хэлтэс зэрэг хэд хэдэн хууль сахиулах байгууллагууд нэгдэж эрэн хайх ажиллагааг эхлүүлсний эцэст түүнийг орон нутгийн цагаар 20-ны өдөр Вайоминг мужийн аялагчид ихээр очиж буудалладаг бүсээс амиа алдсан байдалтай олжээ.

Лондригаас мэдүүлэг авахаар дуудахад тэрээр үг хэлэхгүй байх эрхээ эдэлж байна хэмээн мэдүүлэг өгөхөөс зайлсхийж байгаад сүүлийн хэдэн өдөр сураггүй алга болоод байгаа юм.

 

 

Гэвч хохирогчийг гадны нөлөөтэйгөөр амиа алдсан эсэхийг хараахан тогтоогоогүй байгаа ба задлан шинжилгээний хариу гармагц мөрдөн байцаах ажиллагааг үргэлжлүүлэх аж.

Эх сурвалж: JoongAng

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
4
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04