АНУ-ын засгийн газрын зүгээс Японы Ерөнхий сайд Ёшихидэ Сугагийн тус улсад хийх төрийн дээд хэмжээний айлчлалыг тохиолдуулан 2011 онд Фүкүшима Даичи цөмийн цахилгаан станц дэлбэрснээс хойш Японы хүнсний импортын тухайд мөрдөж байсан бүх хоригийг цуцалсан талаар Японы Хөдөө аж ахуй, ой, загас агнуурын яамны зүгээс 22-ны өдөр мэдэгдлээ.
АНУ нь Японы Фукушима зэрэг 14 мужид хүнсний импортын хоригийг тавиад байсан юм. Энэхүү импортын хязгаарлалтыг бүрмөсөн цуцалснаар Фукушима мужид үйлдвэрлэсэн цагаан будаа болон тус мужийн ойролцоох Мияги, Ивате зэрэг мужуудад үйлдвэрлэсэн 100 гаруй нэр төрлийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг АНУ руу экспортлох боломжтой болох юм. Японы Хөдөө аж ахуй, ой, загас агнуурын яамны албаны хүн Киодо Ньюс агентлагт өгсөн ярилцлагадаа "АНУ-ын зүгээс гаргасан энэхүү шийдвэр нь бусад энэ мэт хориг тавиад байсан улс орон, бүс нутагт том нөлөө үзүүлнэ гэдэгт итгэж байна.” гэжээ. Солонгос, Тайвань зэрэг Япон улсаас импортлох бүтээгдэхүүндээ хязгаарлалт хийгээд байсан улсууд уг шийдвэрээ эргэн харах магадлалтай юм.
Эх сурвалж: Financial News