Хэт даврагсад видео тоглоомын чатыг буруугаар ашиглаж байна
2021, 9 сарын 23. 15:430

Хэт даврагсад видео тоглоомын чатыг үзэн ядалтаа илэрхийлж, сөрөг сэтгэгдэл түгээх талбар болгон ашиглах болсныг BBC агентлагаас олж мэджээ.

Тэдний зүгээс өнгөрсөн гурван сарын хугацаанд DLive, Odysee зэрэг шууд дамжуулалтын платформуудад ажиглалт хийсэн нь хэт даврагсад тэдгээр платформыг ашиглан антисемитизм, ялгаварлан гадуурхах үзэл хийгээд ижил хүйстнүүдийг ялгаварлах үзлийг түгээж байгааг илрүүлсэн байна.

Улмаар хэт даврагсад шууд дамжуулалтын үеэр өөрсдийн сөрөг хандлага бүхий үзлийг түгээж, цаашлаад тухайн үзлээ хөхүүлэн дэмжих зорилгоор хувийн Телеграм сувгуудыг ашиглаж байжээ.

Мөн Roblox, Minecraft зэрэг тоглоомын орчинд хүмүүс өөрсдийн ертөнцийг бүтээж, тоглодог бөгөөд Roblox дээрх нэгэн ертөнцөд тоглогчдыг ялгаварлан гадуурхах үзэлтэн болоход уриалж, тухайн ертөнцдөө угсаатны цөөнхүүдийг машинаар дайрч алах ч үйл явдлууд дүрслэгдэх болсон байна.

Харин тухайн тоглоомыг хөгжүүлэгчдийн зүгээс тоглоомоо аюулгүй, хүмүүнлэг орчинтой болгоход чиглэн хичээн ажиллаж байгаагаа хэлжээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02