ДЭМБ: Агаарын бохирдлоос болж жил бүр 7 сая хүн цаг бусаар хорвоог орхидог
2021, 9 сарын 23. 21:450

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас агаарын бохирдлын улмаас жил бүр сая сая хүн цаг бусаар амь насаа алдаж байна гээд нарийн болон хэт нарийн ширхэглэгт тоосонцорын талаарх зөвлөмжөө улам чангатган журамласан байна.

Орон нутгийн цагаар 22-ны өдөр ДЭМБ-аас нарийн ширхэглэгт тоосонцор болон хэт нарийн ширхэглэгт тоосонцор, озон, азотын давхар исэл, хүхрийн давхар исэл, нүүрстөрөгчийн дутуу исэл гэсэн агаарын чанарыг муутгагч үндсэн 6 хүчин зүйлийн шинэчилсэн удирдамжийн талаар тайлбарлалаа. ДЭМБ-аас 2005 онд анх уг удирдамжийг баталснаас хойш өдийг хүртэл ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй байсан юм. Энэ удаад уг удирдамжийг шинэчлэн найруулахдаа хорт хавдар үүсгэгч бодис хэмээн 2013 онд тодорхойлсон нарийн болон хэт нарийн ширхэглэгт тоосонцорын нийгмийн эрүүл мэндэд учруулж буй аюулын талаар түлхүү анхаарч боловсруулсан байна.

Ялангуяа хэт нарийн ширхэглэгт тоосонцор нь уушгины гүнд нэвтрэн улмаар цусанд нэвчин зүрх судасны болон амьсгалын систем, бусад эрхтэнд нөлөөлдөг нь санаа зовоож буй асуудал юм. Үүний дагуу нарийн ширхэглэгт тоосонцорыг жилд дунджаар 15㎍/㎥ (шоо метр тутамд 15 микрограмм) буюу түүнээс бага, хоногийн дундажийг 45㎍/㎥ болон түүнээс бага байлгахыг зөвлөж байна. Харин хэт нарийн ширхэглэгт тоосонцрын хувьд жилд 5㎍/㎥-ээс доош байхаар тогтоосон нь өмнөх удирдамжаас даруй хоёр дахин багассан ба хоногийн дундаж хэмжээ 15㎍/㎥ буюу түүнээс бага байхаар заажээ.

Агаарын бохирдол нь эрүүл бус хооллолт, тамхидалттай ижил түвшинд өвчин үүсгэдэг гэдгийг ДЭМБ онцолж байна. Ялангуяа насанд хүрэгчид зүрх судасны өвчин, цус харвалтад илүү өртдөг бол хүүхдүүдийн хувьд уушгины үйл ажиллагаа, амьсгалын замын өвчнүүдэд тус тус өртөмтгий болдог байна. Дэлхий дээр жил бүр 7 сая хүн агаарын бохирдлоос болж цаг бусаар хорвоог орхидог гэсэн судалгаа бий.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04
Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина
02024-4-25 11:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57