Япон: Найз бүсгүйнхээ 3 настай хүүг халуун усанд түлж амь насыг нь хохироожээ
2021, 9 сарын 25. 23:570

Японы Осака хотод найз бүсгүйнхээ 3 настай хүү рүү халуун ус цацаж амь насыг нь бүрэлгэсэн хэргийн сэжигтнийг прокурорын байгууллагад шилжүүлжээ.

NHK телевизийн 24-ний өдөр дамжуулснаар, Осака хотын Хабикино дүүргийн харьяат 23 настай Мацухара Такуми нь өнгөрсөн сарын 31-нд Сэцү хотод амьдардаг найз бүсгүйнхээ 3 настай хүү Нимүра Арито рүү халуун ус цацаж, улмаар хүүг амь насаа алдахад хүргэсэн хэрэгт буруутган баривчилсан ба мөн өдөр прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.

Хүү өнгөрсөн сарын 31-нд түргэн тусламжаар эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа нас баржээ. Мөрдөн байцаах албанаас мэдээлснээр хүү 75 градусын усанд багадаа 5 минут орчим байснаас хүнд хэлбэрээр түлэгдэн шархаа даалгүй амиа алдсан тухай Асахи Шимбун сонинд мөн мэдээлжээ.

Сэжигтэн өнгөрсөн тавдугаар сараас хойш хүүгийн ээжтэй хамтран амьдрах болсон бөгөөд хэрэг гарах үед хүүгийн ээж гэртээ байхгүй байжээ.

Хүүг нас барснаас долоо хоногийн дараа NHK телевиз тухайн үеийн нөхцөл байдлыг эрэн сурвалжлан дамжуулж байхад сэжигтэн "Хүүтэй хамт усанд орж байхдаа усны температурыг нэмэгдүүлэн тоглосон.” гээд "Шүршүүрийн усыг 38 градусаас 60 градус хүртэл л нэмэгдүүлсэн.” гэж мэдэгдэж байжээ. Сэжигтэн мөрдөн байцаалтын эхний явцад мөн ийнхүү мэдүүлэг өгч байсан аж.

Талийгаач хүүгийн ээж өнгөрсөн тавдугаар сард "Найз залуу нь хүүд нь гар хүрч хөхрүүлсэн.” талаар тус хотын холбогдох байгууллагат хандаж зөвлөгөө хүсч байсан хэмээн орон нутгийн зарим хэвлэл мэдээлэв.

Эх сурвалж: JoongAng

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53