БНХАУ-ын ГХЯ: Хятадын компаниудыг нухчин дарах зорилгоор Хуавэй компанийн Мэнг Ванжоуд зохиомол хэрэг үүсгэсэн
2021, 9 сарын 26. 21:551

Хуавэй компанийн дэд захирал Мэнг Ванжоу суллагдаж, эх орондоо ирсэн талаар Хятадын засгийн газрын зүгээс тайлбар өгөхдөө "БНХАУ-ын иргэнийг улс төрийн хавчлагад оруулсан хэрэг гэж үзэж байна. Үүний зорилго нь Хятадын технологийн томоохон компаниудыг нухчин дарах гэсэн оролдлого юм.” гэжээ.

 

 

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чуньин 25-ны өдөр Хятадын Залуучуудын Сүлжээ сайтад өгсөн ярилцлагадаа, "Мэнг Ванжоугийн хэргийн талаарх Хятадын байр суурь тууштай бөгөөд тодорхой байгаа." гэжээ. Тэрбээр мөн "Хатагтай Мэнгийн санхүүгийн залилан хийсэн хэмээн буруутгаж буй уг хэрэг нь бүхэлдээ зохиомол зүйл юм. АНУ болон Канад улсын засгийн газрын зүгээс дур мэдэн баривчилгаа явуулсан.” гэж буруутгажээ.

Харилцаа холбоо, сүлжээний тоног төхөөрөмж үйлдвэрлэгч Хятадын Huawei компанийг үүсгэн байгуулагч эрхмийн охин Мэнгийг АНУ-ын Хууль зүйн яамтай мөрдөн байцаалтын ажиллагааг хойшлуулахаар тохиролцсоны дараа орон нутгийн цагаар 24-ний өдөр Канадад гэрийн хорионоос сулласан байна. Түүнийг Ираны эсрэг тавьсан АНУ-ын хоригийг зөрчсөн хэргээр 2018 оны арванхоёрдугаар сард Канадад баривчилсан бөгөөд батлан ​​даалтад гаргасныхаа дараа АНУ-ын прокуророос ял сонсгосон юм.

Эх сурвалж: Asian Economy

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Өөр яав л гэж
69.138.231.52
   /
2021, 9 сарын 27. 5:23

Талууд хоорондоо тохироо хийсэн л дээ.

Онцлох мэдээ
Tesla компани нийт ажилтнуудынхаа 10 хувийг цомхотголд орууллаа
02024-4-16 17:53
Киргиз дэх Соросын сан үйл ажиллагаагаа зогсоожээ
02024-4-16 17:39
Дэлхийн дээрх хамгийн халуухан эрчүүдийн нэг Хенри Кэвилл анхны хүүхдээ өлгийдөн авах нь ээ
02024-4-16 16:09
АНУ-ын Олимпын шигшээ багийн бүрэлдэхүүнийг зарлажээ
02024-4-16 14:45
Тесла компани томоохон хэмжээний цомхотгол хийхээр болжээ
02024-4-16 13:13
Хятадын ДНБ 5.3 хувиар өсжээ
02024-4-16 12:49
Э.Макрон Олимпын үеэр эвлэрэл тогтоохыг зорьж байна
12024-4-16 12:46
Америкийн кино зохиолчдын холбооноос шилдэг бүтээлүүдийг тодруулжээ
02024-4-16 12:42
Сингапурын шинэ Ерөнхий сайд Лоуренс Вон ирэх сард үүрэгт ажилдаа орно
02024-4-16 12:34
Гүржид болсон жагсаалын үеэр 14 хүнийг баривчилжээ
02024-4-16 12:17