Сомали: Ерөнхийлөгчийн ордны гадна халдлага гарч, 7 хүний амь эрстжээ
2021, 9 сарын 27. 11:000

Бямба гарагт Сомали улсын нийслэл Могадишуд амиа золиослогчид машин дэлбэлж, дор хаяж 7 хүний амь эрстжээ.

Тухайн хэрэг гарсан дүүргийн цагдаагийн хэлтсийн ахмад Мукавие Ахмед Мудейн хэвлэлийнхэнд мэдээлснээр дэлбэрэлтийн улмаас 8 хүн шархадсан гэнэ.

Хэргийг үйлдсэн хүмүүсийн тухайд түүний мэдээлж байгаагаар исламын зэвсэгт бүлэглэл болох Аль-Шабаб гэх бүлэглэл үйлдсэн ажээ.

Хэргийн тухайд тодруулбал, ерөнхийлөгчийн ордон руу зүглэсэн цуваа машинуудын нэгд нь гэмт этгээдүүд бөмбөг байрлуулж, цагдаагийн албаныхан аюулгүй байдлын шалгалт хийхээр машиныг зогсооход бөмбөгийг тэсэлсэн юм.

Аль-Шабаб нь араб хэлнээ “Залуу үе”, “Залуу нас” гэсэн утгатай бөгөөд тус хэт даврагч бүлэглэлтэй АНУ-ын засгийн газрын цэргүүд олон жилийн турш тэмцэж байгаа билээ.

Сомали улсын засгийн газрын зүгээс тухайн бүлэглэлийг маш олон алан хядах ажиллагаанд буруутгадаг ба Аль-Шабаб бүлэглэл 2010 оноос хойш 4000 гаруй хүний аминд хүрсэн гэсэн тооцоог ч гаргасан байна.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02