Нидерланд: Жагсагчид вакцины гэрчилгээг эсэргүүцжээ
2021, 9 сарын 27. 11:290

Нидерланд улсын засгийн газраас өнгөрсөн долоо хоногт вакцины гэрчилгээтэй хүмүүсийг үдшийн цэнгээний газрууд болоод зоогийн газруудад нэвтрүүлэх журмыг баталсан. Тэгвэл өнгөрөгч бямба гарагт хэдэн зуун хүн цугларан, тус журмыг эсэргүүцэж буйгаа илэрхийлжээ.

Жагсагчид “Вакцины гэрчилгээг болиул” гэх утгатай лоозон, зурагт хуудас өргөж, хөгжим чангаар тавин алхсан байна.

Харин тус улсын эмнэлгийн байгууллагын холбооноос явуулсан судалгаагаар зоогийн газруудын 40 хувь нь үйлчлүүлэгчдээ заавал вакцины гэрчилгээтэй байхыг шаардахгүй, вакцины гэрчилгээ гэдэг улс төрийн суртал ухуулгын хэрэгсэл хэмээсэн байр суурьтай байгаагаа илэрхийлжээ.

Зоогийн газрууд ийм байр суурьтай байхад ч тус улсын засгийн газраас вакцины гэрчилгээ шаардах тухай журмыг тийнхүү хэрэгжүүлж эхлээд байгаа юм. Улмаар тус журмыг эсэргүүцсэн кабинетын гишүүнийг ерөнхий сайд Марк Рутте ажлаас нь чөлөөлсөн ч хэрэг гараад байгаа ажээ.

Энэ төрлийн эсэргүүцлийн жагсаал дан ганц Нидерланд улс гэлтгүй Франц улсад ч мөн гараад байна.


Эх сурвалж: The Hill

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
“Вояжер-1” таван сарын хугацаанд анх удаа мэдээлэл дамжуулжээ
02024-4-23 15:23
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19
А.Дуда: Польшийн нутагт цөмийн зэвсэг байрлуулах шийдвэр гараагүй
02024-4-23 15:15
500 гаруй эртэй энгэр зөрүүлсэн эмэгтэй хүмүүст ижил зүйл хийж үзэхийг зөвлөжээ
02024-4-23 15:03
Сонгуулийг луйвардсан гэж Д.Трампыг буруутгажээ
02024-4-23 11:54
Гуандунд хүчтэй аадар борооны улмаас 110 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-4-23 11:52
Бээжингийн хагас марафонд тэргүүлсэн тамирчид медалиа хураалгажээ
22024-4-23 11:49
Пуужин харвасны учир БНАСАУ-д эсэргүүцэл илэрхийлжээ
02024-4-23 11:47