Талибан бүлэглэлээс үсчдэд эрчүүдийн сахлыг засахгүй байхыг анхааруулжээ
2021, 9 сарын 27. 17:510

Афганистан улсын Хелманд аймгийн нутаг дэвсгэрт дэг журам тогтоож буй Талибан бүлэглэл сахал, үс засдаг хүмүүсийг Шариатын хуулийн дагуу шийтгэнэ гэж анхааруулжээ. Улмаар хэн нэгэн эрийн сахлыг засаж эсвэл хусаж байгаа дүр зураг үзэгдэх аваас гэмт этгээдийг хатуу шийтгэнэ хэмээсэн байна.

BBC агентлагаас мэдээлж байгаагаар тус журам өнгөрсөн ням гарагаас эхэлж хэрэгжих болсон гэжээ.

Мөн Талибан бүлэглэл засгийн эрхийг авснаас хойш эрчүүдийн үс сахлыг засах нь тэс ондоо хэрэг болсон хэмээсэн юм. Учир нь үсчдийг “Америк загвар дуурайхаа зогсоо” гэж шаардах болсон ажээ.

Өнгөрөгч сарын 15-ны өдөр тус улсын засгийн эрхийг Талибан бүлэглэл эзэлснээс хойш афганичууд болоод дэлхийн анхааралд Талибан бүлэглэл тус улсыг хэрхэн засаглах бол гэдэг маш ихээр анхаарал татаж байсан. Гэвч ийнхүү сар хагасын хугацаа өнгөрөхөд Афганистан улсын хөгжил буцаад 1996-2001 оны тэртээх чанга дэглэмтэй, эрх чөлөөгүй Афганистан улстай эн зэрэгцэх нь тэр.


Эх сурвалж: Fox News

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02