Грек: Крит арлын ойролцоо 5.8 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ
2021, 9 сарын 27. 22:120

Грек улсын Крит арлын ойролцоо 5.8 баллын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 1 хүн амиа алдаж, 9 хүн шархадсан байна.

Aссошиэйтед Пресс болон Франс-Пресс зэрэг гадаадын томоохон хэвлэл мэдээллийн агентлагуудын мэдээлснээр, орон нутгийн цагаар 27-ны өдрийн 9:17 цагт Крит арлын Ираклион тосгоноос зүүн урд зүгт 25 км зайд газар хөдлөлт болжээ. Улмаар голомтын ойролцоо орших нутгийн иргэд газар хөдлөлт мэдрэгдсэн даруй гудамж руу гарч, ангидаа хичээл хийж байсан сурагчид биеийн тамирын талбай руу гүйх зэргээр бага хэмжээний үймээн болсон байна.

Газар хөдлөлтийн хүчийг Грекийн Геодинамикийн хүрээлэн 5.8 балл гэж мэдээлсэн бол Европын Газар дундын тэнгисийн газар хөдлөлтийн төв болон АНУ -ын Геологийн алба 6.0 балл байсан гэжээ. Газар хөдлөлтийн голомтын гүн нь ойролцоогоор 10 км орчим байжээ.

 

 

Тус улсын засгийн газрын зүгээс газар хөдлөлтийн улмаас нэг хүн амиа алдаж, есөн хүн шархадсан талаар мэдээлэв. Талийгаач нь газар хөдлөлтийн төвтэй зэргэлдээ орших Аркалохори тосгонд сүмийн барилгад засвар хийж байсан ажилчин байжээ. Барилгын дээвэр нурсны улмаас амиа алдсан гэж үзэж байгаа аж.

Эхний газар хөдлөлтөөс хойш одоог хүртэл том, жижиг 20 орчим чичирхийлэл мэдрэгдсэн нь хохирлын хэмжээ улам ихсэх таамаглалыг үүсгээд байна. Хамгийн хүчтэй чичирхийлэл 4.6 балл байжээ.

Эх сурвалж: Аsian economy

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02