БНХАУ: Зүүн хойд мужуудаар эрчим хүчний хомсдол нүүрлэжээ
2021, 9 сарын 27. 23:094

Саяхан Хятадын зүүн хойд бүс нутаг эрчим хүчний хомсдолд орсны улмаас цахилгаан эрчим хүчийг урьдчилан мэдэгдэлгүйгээр тасалжээ.

Хятадын Шингён сонинд Ляонин мужийн хамгийн том хот болох Шэньяны зарим хэсэгт гэнэт цахилгаан тасарч, гэрлэн дохио хүртэл ажиллахаа больсны улмаас иргэдэд хүндрэл учирсан талаар өнгөрөгч 23-ны өдөр мэдээлжээ.

Ляонин мужийн эрх баригчид цахилгаан тасалдсан нь эрчим хүчний хомсдлоос үүдэлтэй гэдгийг хүлээн зөвшөөрч, сүүлийн жилүүдэд цахилгаан эрчим хүчний хэрэглээ хурдацтай нэмэгдэж байгаа боловч үйлдвэрлэл буурсаар байгаа тухай онцолжээ.

Ляонин мужийн зэргэлдээ орших Жилин мужийн Жилин хотод цахилгааны хомсдлоос болж ирэх оны гуравдугаар сар хүртэл цахилгаан болон усны хязгаарлалт хийх нь өдөр тутмын энгийн явдал болж магадгүй хэмээн таамаглаж байна.

Тус сонины мэдээлснээр зүүн хойд мужуудын захиргаанаас сүүлийн үед өрхийн цахилгааны хэрэглээг хүртэл хязгаарлаж буйгаас харахад цахилгаан эрчим хүчний салбар хүндхэн байдалтай байгаа нь тодорхой байна гэв.

Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн онцолж буйгаар зөвхөн зүүн хойд бүс нутгийн 3 мужаар тогтохгүй Гуандун, Жэжян зэрэг аж үйлдвэрийн бүс нутгуудаар эрчим хүчний хомсдол нүүрлэн үйлдвэрүүдэд ч хязгаарлагдмал байдлаар эрчим хүч түгээж байгаа аж.

Цахилгаан эрчим хүчний хомсдолын шууд шалтгаан нь нүүрсний нийлүүлэлт багассан болоод үнэ өссөнтэй холбон тайлбарлаж байгаагийн дээр засгийн газраас авч хэрэгжүүлж буй нүүрстөрөгчийг багасгах хөтөлбөр, мөн Австрали улсын нүүрсний импортод хязгаарлалт хийсэн зэрэг төрийн бодлого нөлөөлж байгаа гэв.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
0
0
1
1
2
2
Сэтгэгдэл үлдээх
Нийт 4 сэтгэгдэл
Ах
103.212.119.228
   /
2021, 10 сарын 1. 8:42

Ашгүй дээ. Одоо нүүрс ихээр ав

ЗОЧИН
103.212.119.90
   /
2021, 9 сарын 30. 13:57

монголоос авалдаа хаа холоос авсанаас дээр биздээ

Мөнхөө
202.55.188.92
   /
2021, 9 сарын 30. 9:42

Манай улсад уг нь том боломж гэж бодож байна. Даанч дээр байгаа хэдэн мал чадахгүй л дээ

202.126.89.91
   /
2021, 9 сарын 28. 19:37

Болж дээ

Онцлох мэдээ
Ямар автомашин унадаг хүн ямар харагддаг болохыг ерөнхийлсөн зургийг хиймэл оюун ухаанаар боловсруулжээ
02024-4-24 13:01
Coachella наадмын зохион байгуулагчид дуучин Лана Дель Рейн үзүүлбэрээс болж 28,000 ам.долларын торгууль төлөх болжээ
02024-4-24 12:25
“Хонда” компани Канадад цахилгаан автомашины томоохон үйлдвэр барина
02024-4-24 11:21
Энэтхэгт үйлдвэрлэсэн хоол амтлагчуудад хорт бодис байгаа эсэхийг шалгана
02024-4-24 11:16
“Фүкүшима-1”-ийн цэвэрлэсэн усыг асгах явцыг шалгаж эхэлжээ
02024-4-24 11:13
Apple брэндийн гар утасны Хятад дахь борлуулалт буурчээ
02024-4-24 11:10
Иенийн ханш сүүлийн 34 жилийн хамгийн доод цэгтээ хүрчээ
02024-4-24 6:31
Ази тив дэх далайн гадаргын усны хэм дэлхийн дунджаас гурав дахин хурдан нэмэгдэж байна
02024-4-24 6:28
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26