Галаас хөршийгөө авраад өөрөө амь үрэгдсэн эрэлхэг Иран хүүгийн түүх олны сэтгэлийг хөдөлгөж байна
2021, 9 сарын 28. 0:260

Шатаж буй байшингаас хөршүүдээ аварч, өөрөө амь үрэгдсэн 15 настай Иран хүүгийн түүх хүмүүсийн зүрх сэтгэлийг хөдөлгөж байна.

Өнгөрөгч 9-ний өдөр Ираны өмнөд хэсэгт амьдардаг Али Рэнди хөршийнхөө хашгирахыг сонсоод гэрээсээ гүйн гарчээ. Улаан гал дүрэлзэн утаа хөшилдөж буй хөршийнх нь гэрт хоёр хүн байгааг мэдээд тэрбээр ямар ч эргэлзэх зүйлгүйгээр тэр даруй байшин руу гүйн орж дунд эргэм насны эмэгтэй болон 80 орчим насны эмээг байшингаас гарахад нь туслажээ.

Рэндигийн аварсан хөршүүд нь хөнгөн гэмтэл авсан боловч хүү өөрөө гуравдугаар зэргийн буюу биеийн 90% нь түлэгдэн амиа алджээ. Тэрээр эмнэлэгт хоёр долоо хоногийн турш хэвтэн эмчлүүлж байгаад өнгөрөгч 24-ний өдөр шархаа даалгүй нас баржээ.

Ираны ард иргэд дөнгөж 15 нас хүрсэн бяцхан хүүгийн төлөө эмгэнэн гашуудаж байна. Олон нийтийн сүлжээгээр Рэндигийн түүхийг харуулсан зургийг хуваалцаж "Жинхэнэ баатар хэзээ ч үхдэггүй. Тэр бидний зүрх сэтгэлд үүрд мөнх.” хэмээн талийгаачийг дурсан гашуудлаа илэрхийлсээр байгаа юм. Интернет хэрэглэгчид мөн "Тэрээр насанд хүрсэн хүний ч зориглон хийж чадахгүй зүйлийг хийлээ.”, “Эрэлхэг хүү”, “Зүрх зүсэгдэж байна.” гэх мэтчилэн сэтгэгдлээ үлдээжээ.

Эх сурвалж: SBS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Ямар автомашин унадаг хүн ямар харагддаг болохыг ерөнхийлсөн зургийг хиймэл оюун ухаанаар боловсруулжээ
02024-4-24 13:01
Coachella наадмын зохион байгуулагчид дуучин Лана Дель Рейн үзүүлбэрээс болж 28,000 ам.долларын торгууль төлөх болжээ
02024-4-24 12:25
“Хонда” компани Канадад цахилгаан автомашины томоохон үйлдвэр барина
02024-4-24 11:21
Энэтхэгт үйлдвэрлэсэн хоол амтлагчуудад хорт бодис байгаа эсэхийг шалгана
02024-4-24 11:16
“Фүкүшима-1”-ийн цэвэрлэсэн усыг асгах явцыг шалгаж эхэлжээ
02024-4-24 11:13
Apple брэндийн гар утасны Хятад дахь борлуулалт буурчээ
02024-4-24 11:10
Иенийн ханш сүүлийн 34 жилийн хамгийн доод цэгтээ хүрчээ
02024-4-24 6:31
Ази тив дэх далайн гадаргын усны хэм дэлхийн дунджаас гурав дахин хурдан нэмэгдэж байна
02024-4-24 6:28
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26