Хойд Солонгост криптовалютын технологийг нийлүүлсэн АНУ-ын мэргэжилтэн ял сонсох нь тодорхой боллоо
2021, 9 сарын 28. 8:420

Хоёр жилийн өмнө Хойд Солонгост криптовалютын технологийг нийлүүлсэн хэрэгт сэжиглэгдэж буй Америкийн мэргэжилтэн буруугаа хүлээжээ.

Блүүмберг сувгийн мэдээлснээр Ethereum санд ажиллаж байсан криптовалютын мэргэжилтэн Виржил Гриффит нь Нью-Йорк хотын өмнөд дүүргийн шүүх дээр Хойд Солонгосын эсрэг авсан хориг арга хэмжээний тухай хууль болох Олон улсын эдийн засгийн онцгой эрхийн тухай хуулийг зөрчсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн талаар онцолжээ.

Уг хуулинд Хойд Солонгос зэрэг терроризмыг ивээн тэтгэгч улсуудад бараа, үйлчилгээ, технологи экспортлохыг хориглосон байдаг бол хууль зөрчсөн этгээдэд 20 хүртэл жилийн хорих ял оноох заалттай байдаг аж. Шүүх ирэх оны нэгдүгээр сард түүнд ял оноох төлөвтэй байна.

Гриффит нь Калифорнийн Технологийн Институтэд компьютерийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан бөгөөд Ethereum санд ажиллаж байсан юм. Тэрээр 2007 онд цахим нэвтэрхий толь бичиг Википедиагийн мэдээллийг засварласан нэрээ нууцалсан интернэт хэрэглэгчдийг тодорхойлох боломжтой програмыг боловсруулж, олонд танигдаж байжээ.

Гриффит 2019 онд Пхеньянд болсон 'Пхеньяны блокчейн ба криптовалютын бага хурал'-д багшаар оролцсоныхоо дараа АНУ-д баривчлагдсан юм.

Эх сурвалж: SBS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
1
0
2
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04