Франц: Ерөнхийлөгч Эммануэль Макрон руу өндөг шиджээ
2021, 9 сарын 28. 10:480

Даваа гарагт ерөнхийлөгч Эммануэль Макрон Францын Лиён хотноо зохион байгуулагдсан олон улсын хоол, хүнсний үзэсгэлэн худалдаанд зочилжээ. Гэвч түүнийг тус арга хэмжээнд оролцож байх үеэр нэгэн залуу эр түүн рүү өндөг шидэж, мөрийг нь оносон байна.

Тухайн үйл явдлын бичлэг цахим орчноо ихээр цацагдаж байгаа бөгөөд дүрс бичлэгийг үзвээс ерөнхийлөгч Макрон олон дунд алхаж байхад нэгэн өндөг түүний мөрөнд ойж газар унаж байжээ. Өндөг нүүлгэсний дараа түүний хоёр бие хамгаалагч даруй ерөнхийлөгчид ойртож, хамгаалалтдаа авсан юм.

Харин хэвлэлийнхний мэдээлж байгаагаар ерөнхийлөгч Макрон “Хэрэв надад хэлэх зүйл байгаа бол гараад ир” гэж хэлсэн гэжээ.

Лиён хотын цагдаагийн байгууллагаас хэргийг үйлдсэн этгээдийг илрүүлж, саатуулсан байна. Улмаар хэрэгтэн урьд өмнө нь гэмт хэрэг үйлдэж байсан түүхгүй, 19 настай нэгэн болохыг олонд мэдээлжээ. Түүнд одоогоор “Нийтийн удирдлагын алба хаагчид халдсан” гэх хэрэг үүсгэн шалгаж байгаа гэнэ.


Эх сурвалж: USA Today

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
02024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00