АНУ-ын 29 мужид сальмонеллийн халдвар тархаад байна
2021, 9 сарын 28. 12:500

АНУ-ын холбооны эрүүл мэндийн албанаас мэдээлж байгаагаар тус улсын нийт 29 мужид гарал үүсэл нь тодорхойгүй сальмонеллын халдвар тархаад байгаа ажээ. Сальмонелл нь ходоод, нарийн гэдэсний үрэвсэл үүсгэдэг цочмог халдварт өвчин юм. Тэгвэл одоогийн байдлаар АНУ-д тус халдвараар 280 хүн халдварлаж, 20 гаруй хүн эмнэлгийн хяналтад ороод байгаа гэнэ.

Сальмонеллын халдварыг “хурдан тархацтай халдвар” гэж үздэг ч аз болоход одоогийн байдлаар нэг ч хүний аминд хүрээгүй байна.

Мөн халдвар илэрсэн мужуудаас үзвэл Техаст хамгийн их буюу 81 халдвар бүртгэгдээд байгаа бол түүний араас Иллинойс, Виржиниа зэрэг мужууд бичигдэж байгаа ажээ.

Гэвч тухайн тоо баримт бодит бус байх боломжтой учир нь сальмонеллаар халдварласан зарим хүмүүс эмнэлгийн тусламж, эмчилгээ шаардлагагүйгээр эдгэрэх үзэгдэл элбэг юм. АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс тухайн халдварын юунаас эхтэйг шинжлэхээр мөрдөн шалгах ажиллагааг эхэлсэн байна.

Улмаар халдвар авсан нь батлагдсан хүмүүсийн хаана, юу идсэн болохыг нэг бүрчлэн шалгасан ч одоогоор яг ямар хүнснээс үүдэн тус халдвар тархаад байгааг илрүүлж чадаагүй л байгаа юм.

АНУ-д жил бүр энэ мэт тодорхой хэмжээний хорт нөлөөт бактериар 1.35 сая хүн халдварладаг бөгөөд тэднээс 26,500 хүн эмнэлгийн тусламж авч, 450 хүн амь насаа алддаг гэх судалгаа ч байдаг ажээ.


Эх сурвалж: Fox News

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
02024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
02024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
02024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00
Энэтхэгт парламентын сонгууль эхэллээ
02024-4-19 10:57
АНУ: Ираны нисгэгчгүй нисэх төхөөрөмж, ган, автомашин үйлдвэрлэгчдэд хориг тавьжээ
02024-4-19 9:02
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26