Ажил олгогчийн анхаарлыг татах 6 бүтээлч арга
2021, 9 сарын 29. 10:002

Овсгоотой ажил горилогч нар боломжит ажил олгогчдынхоо анхаарлыг татахын тулд сошиал медиаг ашигладаг гэдгийг та мэдэх үү? Тэгвэл бид танд сошиал медиагаар дамжуулан ажил олгогч нарын анхааралд өртөх бүтээлч аргуудыг танилцуулъя.

1. Өөрийн сошиал хаягуудыг шинэчил

Орчин үед сошиал медиа гэдэг хувь хүний “би” брэндийн нэгэн хэсэг болсон. Тиймээс ч ажил олгогч нарын 60 хувь нь ажлын анкетаа илгээж, ажилд орох хүсэлт гаргасан хүмүүсийн сошиал хаягийг шалгадаг болсон гэсэн судалгаа бий.

Тэгвэл хэрэв та ажил олгогч нарын анхааралд өртөхийг хүсэж байгаа бол Фэйсбүүк хаягтаа их цэвэрлэгээ хийгээд үзээрэй. Эсвэл хувийн тохиргоогоо идэвхжүүлж болно шүү дээ. Үүний гол зорилго нь таныг сайн танихгүй хүн таны сошиал хаягийг үзээд сөрөг сэтгэгдэлтэй үлдэхгүй байх юм.

Мөн ажил хэргийн шугамаар ашигладаг сошиал хуудаснаа өөрийн ур чадварыг бичиж, түлхүүр үгс ашиглавал таны хаягийг хайхад илүү хялбар болно.

2. Анкетаа баяжуулахдаа мультимедиаг ашигла

Зарим ажил горилогч нар өөрийн сошиал хаягийг идэвхжүүлэх зорилгоор мөнгө төлж, сурталчилгаа байршуулдаг ч энэ нь ажил олгогчдын анхаарлыг татахад тийм ч тохиромжтой арга биш.

Харин хийж байсан ажлуудынхаа каталог үүсгэж, өөрийн ур чадварыг харуулсан бичлэг хийж, ажлын анкетдаа хавсаргах нь илүү үр дүнтэй байх болно.

3. Бодлогын чанартай холбоо тогтоох

Ажилд орохоор төлөвлөж байгаа байгууллагад тань ажилладаг хүнтэй харилцаа үүсгэж, холбоо тогтоох боломжийг бүү алд. Мэргэжилтнүүдээс зөвлөгөө авахаас эмээх хэрэггүй. Хүн бүр л завгүй байдаг ч, ажил мэргэжлийнхээ хүрээнд танд зөвлөхөөс татгалзах хүн ховор. Цаашлаад та тэдгээр хүмүүстэй холбогдож, ажлын ярилцлагад хэрэгцээт заавар, зөвлөгөөг авч болно. Тухайн байгууллагад ажилладаг хүмүүс танд илүү хэрэгтэй зөвлөгөөг өгнө.

4. Ажилд орохыг хүсдэг байгууллагынхаа сошиал хаягийг дага

Энэ нь танд зөвхөн тус байгууллагатай харилцаа тогтоох боломжийг олгоод зогсохгүй тухайн байгууллагын тухай олон төрлийн мэдээ мэдээлэл цуглуулж, таны орон зай тэр байгууллагад дутагдаж байгаа эсэхийг тогтооход хэрэг болно. Учир нь орчин цагт компаниуд өөрсдийн албан ёсны сайт хуудаснаас илүүтэй сошиал хаягууд дээрээ хэрэглэгч, ажилчидтайгаа харилцаа тогтоодог болсон.

5. Тухайн байгууллагын сошиал хаягтай харилцаа тогтоох

Хэдий таны ажиллахыг төлөвлөж байсан байгууллага тань руу эргэж залгаагүй байсан ч, сошиал хаягуудад нь идэвхтэй хариу өгснөөр анхааралд нь өртөж болох юм.

6. Яриагаа өөр лүүгээ чиглүүл

Тухайн компани болон ажлын ярилцлага авах менежерийн талаар цахим хуудаснаас нь авах мэдээлэл бүхэн тухайн харилцан яриаг өөрийн хэв маягт нийцүүлэхэд тань тус болох болно. Гэхдээ мэргэжлийн байх болон хэт хувийн асуудал руу орсон яриа хоорондоо ялгаатай гэдгийг анхаарах хэрэгтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 2 сэтгэгдэл
66.181.161.114
   /
2021, 10 сарын 3. 0:55

Баярлалаа сайхан зөвлөгөө өгсөнд

Sarnai
202.21.101.106
   /
2021, 9 сарын 30. 22:54

Bayrlalaa heregtei goy zowlogoo baina

Онцлох мэдээ
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
“Вояжер-1” таван сарын хугацаанд анх удаа мэдээлэл дамжуулжээ
02024-4-23 15:23
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19
А.Дуда: Польшийн нутагт цөмийн зэвсэг байрлуулах шийдвэр гараагүй
02024-4-23 15:15
500 гаруй эртэй энгэр зөрүүлсэн эмэгтэй хүмүүст ижил зүйл хийж үзэхийг зөвлөжээ
02024-4-23 15:03
Сонгуулийг луйвардсан гэж Д.Трампыг буруутгажээ
02024-4-23 11:54
Гуандунд хүчтэй аадар борооны улмаас 110 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-4-23 11:52
Бээжингийн хагас марафонд тэргүүлсэн тамирчид медалиа хураалгажээ
22024-4-23 11:49
Пуужин харвасны учир БНАСАУ-д эсэргүүцэл илэрхийлжээ
02024-4-23 11:47