ОХУ өвлөөс өмнө сүргийн дархлаанд хүрч магадгүй
2021, 9 сарын 28. 16:180

ДНКОМ Молекул генетик судлалын төвийн захирал Андрей Исаевийн ТАСС мэдээллийн агентлагт хэлснээр вакцинжуулалтын аян өвлөөс өмнө дуусаж, ОХУ сүрийн дархлаатай болж магадгүй гэсэн тооцоо байгаа хэмээжээ. Хэдийгээр сүргийн дархлаатай болсон ч коронавирусийн цар тахал ор мөргүй алга болохгүй бөгөөд хувьсан өөрчлөгдөөд байж л байх гэнэ.

Түүний хэлснээр, “Миний бодлоор манай улсын вакцинжуулалтын аян энэ өвөл хүрэхгүй дуусах байх. Одоогийн байгаа тоо баримтаас үзвэл бид аль хэдийнээ олныг хамарсан сүргийн дархлаатай болчихсон. Гэхдээ мэдээж энэ үзүүлэлт нь тийм ч тогтвортой биш л дээ. Учир нь коронавирус мутацид орж, өөрчлөгдсөөр байна. Тиймээс шинэ хувилбар гарах бүрд вакцинжуулалт үр дүнгүй болох эрсдэл үүсэж байгаа. Улмаар вакцины үр дүнг өндөр үзүүлэлттэй байлгахын тулд бид гуравдагч тунг ч хийж байна. Гэхдээ коронавирус мутицад орж, хувьссаар байна гэдэг нь бид цар тахлыг ялан дийлэх болоогүйг харуулж байгаа юм” хэмээжээ.

Андрей Исаевийн хэлж байгаагаар коронавирус цаашид ч эрдэмтдийн төсөөлөөгүй хэлбэрт хувьсан өөрчлөгдөж, эсрэг биетээс зугтаах чадвартай болж болох гэнэ.

Цаашлаад тэрээр, “Бид одоогоор шинэ хувилбарууд өвчин үүсгэх чадварын хувьд илүү аюултай эсхүл аюул багатай алин байхыг хэлж чадахгүй. Гэсэн хэдий ч бидний өнөөдөр хэлж чадах цор ганц зүйл бол коронавирусийн түүх 2021 болоод 2022 онд ч дуусахгүй. Магадгүй илүү сайн эмчилгээний арга боловсруулагдах байх. Гэвч энэ сэдэв нээлттэй байсаар л байх болно” гэжээ.

ОХУ-ын хувьд хамгийн сүүлийн үеийн мэдээгээр 41 сая хүн вакцинжуулалтдаа бүрэн хамрагдаад байгаа бол 47 сая хүн вакцины нэгдүгээр тундаа хамрагдсан байгаа юм.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39
Сэм Банкмэн-Фрийд: Крипто зах зээлийн хаан гэгдэж байсан эрхэм өнөөдөр ялаа сонсоно
02024-3-28 15:15