Талибан: Урьд шүүгчээр ажиллаж байсан афгани эмэгтэйчүүдийг мөшгөж байна
2021, 9 сарын 28. 18:070

Талибан бүлэглэл Афганистан улсыг засаглах эрхийг булаахаас өмнөх 20 жилийн хугацаанд нийт 270 афгани эмэгтэй шүүгчийн албан тушаалд ажиллаж байжээ.

Тэд шударга үнэнийг сахиулж, улсын урдаа барьдаг эмэгтэйчүүдийн тоонд багтаж явдаг байв. Гэвч харамсалтай нь Талибан бүлэглэл засгийн эрхийг авснаас хойш өдгөө нийт 220 эмэгтэй олны нүднээс холхон, нуугдан амьдарч байгаа гэнэ.

Тэдний зургаа нь BBC агентлагтай холбоо тогтоож, өөрсдийн нэрийг нууцлан нөхцөл байдлыг тухайд мэдэгдэл хийхийг хүсжээ. (Хэрэгт гарах хүмүүсийн нэрийг аюулгүй байдлын үүднээс нууцалсан болно)

Масоома шүүгчээр ажиллах болсноосоо хойш хүчин, хүн амины хэрэг үйлдсэн, хүнийг тамлан зовоосон болоод эмэгтэйчүүдийг хүчирхийлсэн эрсийн гэм бурууг тогтоож, яллаж ирсэн нэгэн. Түүний шийдвэрлэсэн хэрэг хэдэн зуугаар яригдана.

Гэвч Талибан бүлэглэл засгийн эрхийг авснаас хойш хэдхэн өдрийн дараа олон мянган хоригдол шоронгоос суллагдаж, Масоомагийн хар дарсан зүүд эхэлжээ.

Түүний утсанд заналхийлэл бүхий зурвасууд ирж, үл таних дугаар амар заяаг нь үзүүлэхээ байсан юм.

Тэрээр даруй гэрээ орхин зугтахаас өөр аргагүйд хүрчээ.

Масоома, “Бид хотоос гарахдаа машинаар явсан юм. Би бурка өмсгөл өмсвөл намайг хэн ч харж, танихгүй гэж бодсон. Тийнхүү азаар бид Талибан бүлэглэлийн шалгалтын цэгийг давсан” хэмээн тайлбарлажээ.

Түүнийг гэрээсээ дүрвээд тун удаагүй байхад Талибан бүлэглэлийн гишүүд түүний гэрт айлчилсан тухай хөршүүд нь мэдэгдсэн байна. Тэд ямар зүс царайтай хүмүүс ирсэн болохыг дүрсэлбэл Масоома шууд л таньжээ.

Талибан бүлэглэл засгийн эрхийг авахаас хэдэн сарын өмнө Масоома нэгэн хэрэг дээр ажиллаж байсан юм. Талибан бүлэглэлийн гишүүн эр өөрийн эхнэрээ аймшигтайгаар хороосон хэрэг. Улмаар Масоома хэрэгтнийг гэм буруутайд тооцон 20 жилийн хорих ял оноосон байжээ.

Гэвч хэрэгтэн шоронд орохоос өмнөхөн түүнд хандаж, “Би шоронгоос гарахаараа чамайг олж, өөрийнхөө эхнэрийг хөнөөсөн шигээ чамайг хөнөөнө” хэмээн хэлсэн гэнэ.

Масоома тухайн үед түүний сүрдүүлгээс огтхон ч эмээгүй боловч тийнхүү Талибан бүлэглэл засгийн эрхийг авснаас хойш хэдхэн өдрийн дараа тэр залгаж, “Би чамайг олж, өшөөгөө авах болно” гэж хэлжээ.

BBC агентлагаас холбогдсон зургаан хүнд яг л ийм хэрэг тохиогоод байгаа юм. Тэд бүгд нуугдаж, хэдэн хоногийн зайтай оромж сэлгэн яваа ажээ.

Эмэгтэйчүүдийн эрхийн асуудлаар Шинэ Зеланд, Их Британи зэрэг улсууд тусламжийн гар сунгах болно гэж хэлж байгаа Масоома болоод түүнтэй ижил нөхцөл байдалд байгаа эмэгтэйчүүд тусламж оройтох вий гэхээс эмээж байгаагаа нуугаагүй байна.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
3
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39
Сэм Банкмэн-Фрийд: Крипто зах зээлийн хаан гэгдэж байсан эрхэм өнөөдөр ялаа сонсоно
02024-3-28 15:15