АНУ: Спутник V вакцинд хамрагдсан гадны иргэдийг хилээр нэвтрүүлэхгүй
2021, 9 сарын 28. 18:230

АНУ-ын зүгээс цар тахлын эсрэг вакцинд хамрагдсан гадаадын иргэдэд тус улс руу нэвтрэх хязгаарлалтыг суллах арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа хэдий ч зарим орны вакцинууд, түүний дотор ОХУ-ын Спутник V вакцин хийлгэсэн гадны иргэдийг хилээр нэвтрүүлэхгүй тухай Вашингтон Пост сонин мэдээлэв.

Америкийн Аялал жуулчлалын ассоциацийн мэдээлснээр, хоёр орны дипломат харилцаа сайнгүй байгаагийн дээр 2 орны хооронд зорчих иргэдийн эрэлт хязгаарлагдмал байсан ч 2019 онд АНУ-д ирсэн Оросын жуулчдын тоо 300 мянга орчимд хүрснээс үзэхэд цаашид тус улс руу зорчих хэдэн зуун мянган Орос иргэдэд шууд нөлөөлж болзошгүй шийдвэр гэж тус сонин мөн онцолжээ.

Хэдийгээр Спутник V вакцин нь ОХУ-аас судалж бүтээсэн цар тахлын эсрэг дэлхийн анхны вакцин болж гарсан боловч олон улсад зөвшөөрөгдөөгүй, нийлүүлэлт удаашралтай зэрэг шалтгааны улмаас барууны орнуудын боловсруулсан Pfizer, Moderna, түүнчлэн Хятадад үйлдвэрлэсэн вакцинууд илүү үнэлэгдээд байгаа юм.

Вакцины хилийн чанад дахь үйлдвэрлэл, нийлүүлэлтийг хариуцдаг Оросын шууд хөрөнгө оруулалтын сан АНУ-ын энэхүү үйлдлийг эсэргүүцэн мэдэгдэл хийжээ. "Спутник V вакцин нь дэлхийн хүн амын талаас илүү хувь буюу 4 тэрбум хүн амьдардаг 70 орчим оронд батлагдсан вакцин бөгөөд олон оронд эмнэлзүйн туршилт хийгдэж үр дүнтэй, аюулгүй байдлаа нотолсон.” гээд “Ковид-19 өвчний эсрэг аливаа үйл ажиллагааг улс төржүүлэх, богино хугацааны улс төр, эдийн засгийн ашиг олохын тулд үр дүн нь батлагдсан вакциныг ялгаварлаж байгааг эрс эсэргүүцэж байна.” гэж тус сангаас мэдэгдэв.

ДЭМБ-ын зүгээс ОХУ-ын доторх үйлдвэрлэлийн дадлагатай холбоотойгоор Спутник V вакцинд зөвшөөрөл олгох судалгааг зогсоосон гэдгээ мэдэгдээд байсан юм.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53