Фэйсбүүк компани хүүхдүүдэд зориулсан Инстаграмын хөгжүүлэлтээ зогсоолоо
2021, 9 сарын 28. 22:540

Фэйсбүүк компани орон нутгийн цагаар 27-ны өдөр маргаан дагуулаад байсан хүүхдүүдэд зориулсан Инстаграм аппликейшний хөгжүүлэлтийг зогсоож байгаагаа зарлалаа.

Ройтерс болон бусад гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж буйгаар Инстаграмын толгой компани болох Фэйсбүүкээс өнөө өглөө "’Instagram Kids’ аппликейшнийг хөгжүүлж байгаагаа зөв алхам гэж үзэж байсан ч бид уг төслийг зогсоох шийдэлд хүрлээ." хэмээн мэдэгджээ. "Хүүхдүүд Инстаграмыг аль хэдийн ашиглаад эхэлсэн учраас тэдэнд тохирсон хөгжүүлэлтийг цаашид хийх нь бидний үүрэг юм.” гээд “Үүнээс гадна Инстаграм нь өсвөр үеийнхний аюулгүй байдлыг хангах болон эцэг эхчүүдийн хяналт тавих системийг сайжруулах тал дээр үргэлжлүүлэн анхаарна.” гэдгээ компанийн зүгээс онцолсон байна.

АНУ-д одоогоор мөрдөгдөж буй хуулиар 13-аас дээш насныхныг Инстаграм ашиглахыг зөвшөөрсөн байдаг ба тус компанийн зүгээс үүнээс доош насны хүүхдүүдэд зориулсан “Instagram Kids” аппликейшнийг хөгжүүлж байсан юм. Гэсэн хэдий ч саяхан Уолл Стрит Журнал сониноос 'Instagram' аппликейшн нь өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буйг мэдсээр байж Фэйсбүүк компани ямар нэгэн арга хэмжээ аваагүй тухай мэдээлснээр маргаан дагуулаад байжээ.

Тус сонины дэлгэсэн Фэйсбүүк компанийн дотоод баримт бичигт Инстаграм нь залуучуудад тэр дундаа өсвөр үеийнхэнд сөрөг нөлөө үзүүлж байгаа талаар дурдсан байжээ. Уг мэдээлэл цацагдсаны дараа 'Instagram Kids' аппликейшн хөгжүүлэлтийг буруушаасан улс төрчид үгээ хэлцгээж, Сенатын Байнгын хорооны дэргэдэх Хэрэглэгчийн эрхийг хамгаалах дэд хорооны зүгээс тус компанийн удирдлагуудыг дуудаж, сонсгол хийсэн юм.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
“Вояжер-1” таван сарын хугацаанд анх удаа мэдээлэл дамжуулжээ
02024-4-23 15:23
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19
А.Дуда: Польшийн нутагт цөмийн зэвсэг байрлуулах шийдвэр гараагүй
02024-4-23 15:15
500 гаруй эртэй энгэр зөрүүлсэн эмэгтэй хүмүүст ижил зүйл хийж үзэхийг зөвлөжээ
02024-4-23 15:03
Сонгуулийг луйвардсан гэж Д.Трампыг буруутгажээ
02024-4-23 11:54
Гуандунд хүчтэй аадар борооны улмаас 110 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-4-23 11:52
Бээжингийн хагас марафонд тэргүүлсэн тамирчид медалиа хураалгажээ
22024-4-23 11:49
Пуужин харвасны учир БНАСАУ-д эсэргүүцэл илэрхийлжээ
02024-4-23 11:47