Qatar Airways компани нэг жилийн дотор 4 тэрбум ам.долларын алдагдал хүлээжээ
2021, 9 сарын 29. 0:320

Qatar Airways компани цар тахлын улмаас нэг жилийн хугацаанд 4 тэрбум ам.долларын алдагдал хүлээжээ.

Блүүмберг сувгийн мэдээлснээр, Qatar Airways компани нь өнгөрсөн оны 3-р сарын 31-ээс хойш нэг жилийн хугацаанд 4.1 тэрбум ам.долларийн алдагдал хүлээсэн тухай 28-ны өдөр хийсэн мэдэгдэлдээ дурджээ.

Катарын төрийн өмчит агаарын тээврийн компани болох тус компанийн мэдээлснээр том оврын 10 ширхэг A380 болон дунд оврын зарим онгоц сул зогссоны улмаас ийм хэмжээний алдагдалд орсон гэв. Тус компанийн зүгээс энэ онд алдагдлыг нөхөх зорилгоор засгийн газраас 3 тэрбум ам.доллар авахаар төлөвлөж байгаа аж. Өнгөрсөн оны 9-р сард мөн засгийн газраасаа 2 тэрбум ам.долларын дэмжлэг авч байжээ.

Qatar Airways компанийн гүйцэтгэх захирал Акбар Албакер хэлэхдээ "Өнгөрсөн нэг жил бидний хувьд нэлээдгүй хүнд үе байсан хэдий ч байнга өөрчлөн шинэчлэгдэж байсан аялал жуулчлалтай холбоотой журамд тухай бүрт нь уян хатан байдлаар хандаж, үйл ажиллагаагаа зогсоогоогүй юм.” гэв. Тэрээр үргэлжлүүлэн, цар тахлаас өмнөх үеийн үйл ажиллагаа 2024 он хүртэл сэргээх боломжгүй гэдгээ мөн дурджээ.

Одоогийн байдлаар олон улсын 140 чиглэлд нислэг үйлдэж байгаа Qatar Airways нь Ойрхи Дорнодын хамгийн том агаарын тээврийн компаниудын нэг юм.

Эх сурвалж: Asian Economy

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
02024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39
Сэм Банкмэн-Фрийд: Крипто зах зээлийн хаан гэгдэж байсан эрхэм өнөөдөр ялаа сонсоно
02024-3-28 15:15
Украины хүнсний бүтээгдэхүүнийг татваргүйгээр импортлох асуудлаар зөвшилцөлд хүрчээ
02024-3-28 12:00
Новак Жокович дасгалжуулагч Иванишевичтэй хамтран ажиллахгүй
02024-3-28 11:58
“Виза”, “Мастеркард” компаниуд худалдаа эрхлэгчдийн төлдөг шимтгэлийг бууруулахаар тохиролцжээ
02024-3-28 11:55
Устөрөгчийн түлш цэнэглэх Японы хамгийн том станц Токиод нээгджээ
02024-3-28 11:52
Мумбай хот тэрбумтнуудын тоогоор Бээжинг гүйцжээ
02024-3-28 11:49
Олимпын галыг Луврын музейн өмнө байрлуулна
02024-3-28 11:45