Грета Тунберг дэлхийн удирдагчдыг шүүмжиллээ
2021, 9 сарын 29. 10:250

Мягмар гарагт Итали улсын Милан хотноо уур амьсгалын хүрээнд залуу үеийнхний дээд хэмжээний уулзалт зохион байгуулагдсан билээ. Тэгвэл тус уулзалтын үеэр Швед улсаас гаралтай, залуу тэмцэгч Грета Тунберг үг хэлсэн юм.

Харин тэрээр индэр дээр зогсон үг хэлэхдээ олон улсын удирдаг нарыг шүүмжлээд авчээ. Улмаар түүний хэлснээр өнгөрөгч 30 жилийн хугацаанд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авсан арга хэмжээ үнэн хэрэгтээ хий үгнээс цаашгүй хэмээсэн байна.

Тийнхүү тэрээр үг хэлэхдээ зарим улсын тэргүүнүүдийн уур амьсгалын өөрчлөлтийн хүрээнд хэлсэн үгсийг ёжилж, биелүүлээгүй амлалтуудыг нь сануулсан ажээ.

Түүний хэлсэн үгсээс онцолбол, ерөнхийлөгч Жо Байдены илтгэлийн хэсгээс “...Намайг “уур амьсгалын өөрчлөлт” гэж хэлэхэд танд юу бодогдож байна вэ? Надад л лав ажил бодогддог. Ногоон ажлууд. Ногоон ажлууд…” гэх үгсийг нь давтаж, Францын ерөнхийлөгч Эммануэль Макроны “Бидэнд хоёр дахь дэлхий гэж үгүй” гэж хэлснийг егөөдсөн байна.

Улмаар ярианыхаа төгсгөл Грета, “...Уур амьсгалын саармагжилт, бла, бла, бла. Ийм л үгсийг бид “удирдагч” нараасаа сонсож байна. Хэлж байгаа үгс нь хэдий сайхан ч ямар ч бодит үр дүнд хүргээгүй, ямар ч итгэл найдвар, мөрөөдлийг өдөөгөөгүй. Хоосон үгс, биелээгүй амлалтууд л байна” хэмээжээ.


Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02