TikTok аппликэйшний идэвхтэй хэрэглэгчдийн тоо 1 тэрбумд хүрчээ
2021, 9 сарын 29. 14:320

TikTok аппликэйшн технологийн салбарт, нэн ялангуяа сошиал платформ нийлүүлэгчдийн хувьд маш томд тооцогдох амжилтад хүрчээ. Энэ нь тус аппликэйшн дэлхий даяар нэг тэрбум идэвхтэй хэрэглэгчтэй болсон явдал юм.

Дээрх амжилтыг урьд зөвхөн Google болон Facebook компаниуд л эзэмшдэг байсан бөгөөд тэдгээр компаниас хамааралгүй аппликэйшн ийнхүү нэг тэрбум идэвхтэй хэрэглэгчтэй болсон нь үнэхээр цохон тэмдэглүүштэй үйл явдал гэнэ.

Улмаар TikTok-ын энэ амжилтыг цар тахалтай холбон тайлбарлах хүмүүс ч бишгүй байгаа юм. Тэдний хэлж байгаагаар цар тахлаас үүдэн хүмүүс ухаалаг утсандаа ихээхэн цаг зарцуулах болсноор тийн тус аппликэйшний хэрэглэгчдийн тоо огцом өссөн хэмээжээ. Мөн олон хүн сошиал медиа платформоор дамжуулан мөнгө олдог болох хүсэлтэй ч холбож байгаа гэнэ.

Юутай ч хятад удирдлагатай тус аппликэйшн ерөнхийлөгч асан Доналд Трампын эсэргүүцэл, Энэтхэг улсаас тавьсан хориг, Европын орнуудаас хийсэн шалгалтуудыг үл ажран нэг тэрбум хэрэглэгчтэй болж чаджээ.

Тоон баримтыг үзвэл нийт хэрэглэгчдийн тоо өнгөрөгч оны наймдугаар сараас даруй 25 хувиар өссөн байна.

TikTok-оос гадна цөөн хэдхэн аппликэйшн нэр тэрбум хэрэглэгчтэй бөгөөд үүнд Facebook, YouTube, Instagram багтдаг ажээ.

Харин тэдгээрийн араас Snapchat 500 сая хэрэглэгчтэй бол Twitter 300 сая хэрэглэгчтэйгэр удаалдаг гэнэ.


Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02