Япон: Шинэ ерөнхий сайд Кишида Ковид-19 өвчний эсрэг тууштай арга хэмжээ аван тэмцэхээ илэрхийллээ
2021, 9 сарын 29. 17:150

Японы шинэ ерөнхий сайд болох Либерал Ардчилсан намын шинэ дарга Фумио Кишида нь Ковид-19 өвчнийг үндэсний хямрал хэмээн онцолж, цар тахлын эсрэг шийдэмгий байдлаар арга хэмжээ авч тэмцэхээ мэдэгдэв.

Өнөөдөр буюу 29-ний өдөр Либерал ардчилсан намын даргаар сонгогдсоныхоо дараа “Энэ удаагийн сонгууль дууслаа. Одоо манай, танай гэсэн талцал үгүй юм.” гээд одоо Либерал ардчилсан намын бүх гишүүд нэгдэж, энэ жилийн доод танхимын сонгууль, ирэх оны дээд танхимын сонгуульд идэвхийлэн оролцох ёстой хэмээн сэтгэгдэлээ илэрхийллээ.

Бодит байдал дээр Япон улсад "Үндэсний хямрал нүүрлээд байна.” гэж онцлоод Ковид-19 өвчний эсрэг "Би цөхрөлтгүй тууштай байж, чадах бүхнээ хийн тэмцэх болно.” хэмээн амлав.

Нэмж дурдахад, тэрээр цар тахлын улмаас уналтад ороод буй эдийн засгаа сэргээхийн тулд хэдэн арван их наяд иенээр хэмжигдэх цогц арга хэмжээг энэ ондоо багтаан авах болно гэдгээ удаа дараа мэдэгдэж байгаа юм.

Эх сурвалж: SBS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
02024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
02024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
02024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00
Энэтхэгт парламентын сонгууль эхэллээ
02024-4-19 10:57
АНУ: Ираны нисгэгчгүй нисэх төхөөрөмж, ган, автомашин үйлдвэрлэгчдэд хориг тавьжээ
02024-4-19 9:02
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26