Бээжингийн Олимпыг үзэгчтэй зохион байгуулна
2021, 9 сарын 30. 11:120

Ирэх оны хоёрдугаар сард өвлийн Олимп БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулагдах билээ. Тэгвэл зохион байгуулагч орны зүгээс Олимпыг үзэгчтэй зохион байгуулахаа мэдэгдсэн ч зөвхөн Хятадад оршин суудаг хүмүүс биечлэн очиж үзэж болохоор журамлажээ. Энэ нь коронавируст цар тахлаас улбаалан гаргасан шийдвэр юм.

Энэ тухай мэдэгдлийг ОУОХ-оос лхагва гарагт зарласан байна. Улмаар тухайн журмын хүрээнд хэд хэдэн шаардлага боловсруулж байгаа бөгөөд хэрэв Хятад улсад оршин суугч нь тэдгээр шаардлагыг хангаж байвал Олимпыг биечлэн үзэх эрх нээгдэх гэнэ.

Өнгөрөгч зуны Олимпыг Токио хотод үзэгчгүй зохион байгуулж, үзэгчдийн оронд чихмэл тоглоом байршуулаад байсан ч өөр зарим мужуудад үзэгч орохыг хүлээн зөвшөөрч байсан юм.

Энэ удаагийн Бээжингийн өвлийн Олимп нь хоёрдугаар сарын 4-20, Паралимп гуравдугаар сарын 4-13-ны өдрүүдэд зохион байгуулагдах ажээ.


Эх сурвалж: NPR

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
3 дахь жилдээ дайны нөхцөл байдалд байгаа Украины эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар өсжээ
02024-3-29 17:11
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
2024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
2024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
2024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
2024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
2024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02