YouTube вакцинжуулалтын эсрэг чиглэсэн бүх худал мэдээллийг устгахаар болжээ
2021, 9 сарын 30. 12:331

YouTube платформ өдгөө албан ёсны зөвшөөрөлтэйгөөр олон нийтэд хийж байгаа коронавирусийн эсрэг вакцинуудын тухай худал, ташаа мэдээлэл бүхий бүх төрлийн контентыг устгахаар болжээ.

Худал, ташаа мэдээлэл бүхий контентод вакцин хийлгэх нь аюултай мөн аутизм, хорт хавдар, үргүйдэл үүсгэж байна гэсэн мэдээлэл агуулсан бүх зураг, дүрс бичлэг багтах гэнэ.

Тийнхүү дээрх арга хэмжээний хүрээнд вакцин хийлгэхгүй байхыг уриалсан контент бүтээгч нарын хаягийг ч устгах юм.

Коронавирусийн цар тахал гарснаас хойш сошиал платформ нийлүүлэгчид ихээхэн шүүмжлэлд өртөөд байгаа учир нь тэднийг худал мэдээллийн эсрэг ямар ч арга хэмжээ авахгүй байна гэж үзээд байжээ.

Түүнчлэн өнгөрөгч зургадугаар сард АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден хүмүүс вакцинд үл итгэх байр суурьнаас хандаж байгаа нь сошиал медиа платформууд худал ташаа мэдээллүүд тарахыг зүгээр хараад сууж байгаатай холбоотой хэмээсэн байна.

Улмаар сошиал платформ нийлүүлэгчдийн зүгээс өөрсдийн чадах арга хэмжээгээ авч эхэлсэн бөгөөд Фэйсбүүк л гэхэд өнгөрсөн хоёрдугаар сард, Твиттер гуравдугаар сард худал ташаа мэдээлэл бүхйи пост, жиргээнүүдийг устгах журам баталсан ажээ. Харин YouTube платформын хувьд аль өнгөрөгч оноос дээрх журмыг хэрэгжүүлж ирсэн ч засгийн газрын зүгээс хангалттай гэж үзээгүй тул тийнхүү хориглох контентын цар хүрээгээ тэлж байгаа юм.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Зочин
174.29.107.191
   /
2021, 10 сарын 1. 6:30

Бусдын юмыг хуулан дагагч манай тэнэгүүдэд хэцүү юм болжээ цэрэнхүү, жирмээ Занаа мэтийн хүн хогууд

Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04