БНХАУ: ОХУ-ын эрчим хүчний компаниудаас тусламж хүсчээ
2021, 9 сарын 30. 22:091

Цахилгаан эрчим хүчний хомсдолд ороод байгаа Хятад улс цахилгааны хангамжаа нэмэгдүүлэхийн тулд ОХУ-аас тусламж хүссэн байна.

Оросын төрийн өмчит эрчим хүчний компани Интер РАО-ийн хэвлэлийн төлөөлөгч орон нутгийн цагаар 29-ний өдөр Риановости агентлагт яриа өгөхдөө, бид цахилгаан хангамжийг нэмэгдүүлэх эсэхийг хэлэлцэж байна гэжээ. Интер РАО нь Оросын цахилгаан эрчим хүчний экспортод монополь байр суурь эзэлдэг компани юм. Компанийн хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, Хятад улс хойд бүс нутгийнхаа эрчим хүчний хомсдлын улмаас нийлүүлэлтээ нэмэгдүүлэх хүсэлт тавьсан бөгөөд бид техникийн боломжийн талаар ярилцаж байна гэжээ.

Сүүлийн жилүүдэд Хятад улс аж үйлдвэрийн байгууламжуудын үйл ажиллагааг зогсоохоос аргагүйд хүртлээ цахилгаан эрчим хүчний хомсдолд орох болоод байгаа юм.

29-ний өдөр, South China Morning Post (SCMP) сонины мэдээлснээр "Хятад улсад энэ удаад сүүлийн 10 жилийн хугацаан дах хамгийн том эрчим хүчний хомсдол нүүрлээд байна" гээд "Энэ байдал хэвээр үргэлжилбэл тус улсын үйлдвэрлэлийн салбар тун хүндхэн байдалд орох нь гарцаагүй юм” гэж мэдээлжээ.

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж буйгаар, БНХАУ-ын 31 харьяаллын бүс нутгийн 20-д нь цахилгаан эрчим хүчний яаралтай арга хэмжээ аваад байгаа аж. Учир нь нүүрсний хомсдолоос үүдэн дулааны цахилгаан станцуудын ашиглалтын түвшин буурсантай холбоотойгоос гадна тус улсын засгийн газраас нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг бууруулах хатуу бодлого хэрэгжүүлсэнтэй холбоотой гэж мэргэжилтнүүд үзэж байна. Тодруулбал, Австрали улстай зөрчилдсөн нь Австралийн нүүрсний импортыг хязгаарлаж, улмаар цахилгаан хангамжийн хомсдолыг улам хүндрүүлжээ.

БНХАУ-ын одоогоор 15 хоногийн нүүрсний нөөцтэй байгаа нь түүхэн дэхь хамгийн бага хэмжээ юм гэж SCMP мэдээлэв. Эрх баригчдын гаргасан удирдамжид улирлаас шалтгаалан доод тал нь 20 хоногийн нүүрсний нөөцтэй байх ёстой хэмээн заасан байдаг аж. Үүнээс үүдэн тус улсын эрх баригчид цахилгаан хангамжийг нэмэгдүүлэх талаар яаралтай арга хэмжээ авч эхлээд байна. БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны зүгээс 29-ний өдөр эрчим хүчний хангамжийг тогтворжуулахын тулд нүүрсний импортыг төрөлжүүлэх, нүүрсний импортын урт хугацааны гэрээнд үзэглэх, цахилгаан эрчим хүчний зохистой хэрэглээг сурталчилах, эрчим хүчний зардлыг тогтоох (цахилгааны тарифыг нэмэгдүүлэх), шаардлагагүй цахилгаан эрчим хүчийг хязгаарлах зэрэг бодлого хэрэгжүүлэхээ зарлав.

Нүүрсний томоохон экспортлогч Орос улс Хятад руу экспортоо өргөжүүлэх боломжтой гэсэн байр суурьтай байгаа ажээ. Гэсэн хэдий ч Хятад улс нь ачаа тээврийн галт тэргийг хатуу хязгаарласан нь нүүрсний экспортод саад болж байгааг ОХУ-ын зүгээс онцолж байна. Хэрэв Хятадын тал хилийн боомтоор ачааны галт тэрэгний тээврийг хүлээж авахад бэлэн байвал нүүрсний нийлүүлэлтээ нэмэгдүүлэх боломжтой гэж Оросын төмөр зам мэдэгдсэн гэж ТАСС агентлаг мэдээлэв.

Эх сурвалж: Asian Economy

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Үхэр маллагч
192.82.73.75
   /
2021, 10 сарын 1. 7:22

Үхэрнүүд 76 лаа мөрдөөгүй юм бх даа

Онцлох мэдээ
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39
Сэм Банкмэн-Фрийд: Крипто зах зээлийн хаан гэгдэж байсан эрхэм өнөөдөр ялаа сонсоно
02024-3-28 15:15