Испанийн томууг давж гарсан 105 настай эмээ коронавирусын улмаас насан эцэслэжээ
2021, 9 сарын 30. 23:480

20-р зууны хамгийн аюултай халдварт өвчинд тооцогддог Испанийн томуу болон дэлхийн 2-р дайныг үзэж туулсан 105 настай эмээ Ковид-19 өвчний улмаас амиа алджээ.

АНУ-ын Коннектикут мужид амьдарч байсан 105 настай Примета Жиакопини нь Ковид-19 өвчнөөр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх үедээ 16-ны өдөр нас барсан тухай Ассошиэйтед Пресс агентлаг мэдээлэв.

Хатагтай Жиакопини нь цар тахлын эсрэг вакцин хийлгэсэн байсан хэдий ч охин нь 9-ний өдөр гэрт нь эргэхээр очиход тэрээр аль хэдийн халдвар аван хүндэрсэн байдалтай байсан бөгөөд яаралтай тусламжийн төвд хүргэж хүчилтөрөгчийн аппаратанд оруулсан боловч эцэст нь уг халдварын улмаас насан эцэслэжээ.

Тэрээр 1918 онд 675,000 америкчуудын амийг авч одсон Испанийн томуугаар ээжийгээ алдах үедээ ердөө хоёрхон настай байжээ. Ассошиэйтед Пресс агентлаг "Цар тахлаар эхэлсэн түүний амьдрал мөн л цар тахлаар төгслөө” гэжээ.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02