Венесуэл: 4 хүн тутмын 3 нь нэн ядуу амьдарч байна
2021, 10 сарын 1. 0:570

Эдийн засгийн хямрал үргэлжилсээр буй Венесуэлд дөрвөн хүн тутмын гурав нь нэн ядуу амьдарч байна.

Орон нутгийн цагаар 29-ний өдөр Венесуэлийн Католик Их Сургуулийн судалгааны багаас гаргасан ‘2021 оны үндэсний амьжиргааны түвшний судалгаа'-наас харахад хүн амын ядуурал 76.6%-тай байгаа нь өнгөрсөн жилийнхээс 8.9%-иар өссөн үзүүлэлттэй гарчээ. Өдөрт 1.9 доллар буюу түүнээс бага орлоготой бол нэн ядуу түвшин гэж Дэлхийн банкнаас үздэг байна.

Тус судалгаанд Венесуэлийн ядуурлын түвшин 94.5% буюу хүн амын ихэнх нь ядуу байгааг харж болохоор байна. Мөн баян ядуугийн ялгааг хэмждэг Жини коэффициент 0.567 байсан нь Латин Америкийн хамгийн өндөр үзүүлэлт байв.

Дэлхийн хамгийн том газрын тосны баталгаат нөөцтэй Венесуэль улс олон жилийн турш хэтийдсэн инфляци болон эдийн засгийн уналт нүүрлэсний улмаас ийм байдалд хүрчээ. Сөрөг хүчнийхэн Социалист дэглэмт төрийн хэргийг буруу удирдаж байснаас эдийн засгийн хямрал үүссэн хэмээн шүүмжилдэг бол Николас Мадурогийн дэглэмийнхэн АНУ-ын засгийн газрын хориг арга хэмжээ нь хямралын шалтгаан болсон хэмээн үздэг аж.

Тус улсын орлогын гол эх үүсвэр болсон газрын тосны салбар хэд хэдэн хүчин зүйлээс шалтгаалан аажмаар унасаар байсны дээр өнгөрсөн онд дэгдсэн цар тахлын улмаас иргэдийн амьдрал улам бүр дордсон байна. Судалгааг хариуцсан профессор Луис Педро Эспанья хэлэхдээ "Шатахууны хомсдол болон цар тахал нь өнгөрсөн нэг жилийн хугацаанд Венесуэлийн иргэдийн амьдралын чанарт хамгийн их нөлөөлсөн” гээд “Эдгээр хоёр хүчин зүйлийн нөлөөгөөр хөдөлмөрийн насны хүн амын тал хувь нь ажилгүй болсон бол ажлын байраа хадгалж үлдсэн хүмүүсийн хувьд ч тун тогтворгүй нөхцөл байдал үүссэн” гэжээ.

Ажлын байр багасахын хэрээр АНУ болон бусад улс орнууд руу цагаачилсан гэр бүлийн гишүүд, хамаатан садныхаа мөнгөн гуйвуулга эсвэл татааснаас хамааралтай амьдардаг өрхийн тоо ч мэдэгдэхүйц нэмэгдсэн хэмээн судалгаанд дурджээ. Тус судалгааг Венесуэл даяар өнгөрөгч 2-4-р сарын хооронд 14000 өрхөд тулгуурлан хийсэн байна.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04
Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина
02024-4-25 11:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50