Турк: Алга болсон эр “өөрийг” нь хайх эрлийн ажиллагаанд нэгдсэн байжээ
2021, 10 сарын 1. 10:272

Турк улсын Бурса мужид Бейхан Мутлу гэх эр алга болж, түүнийг хайх эрлийн ажиллагаа хэдэн цагийн турш үргэлжилжээ. Тэрээр мягмар гарагт найзуудын хамтаар алкоголийн төрлийн бүтээгдэхүүн их хэмжээгээр хэрэглэж, ой руу ороод эргэн гарч ирээгүй байна.

Map

Улмаар гэр бүл, найз нөхөд нь санаа зовохдоо холбогдох байгууллагад хандсанд эрлийн багийг илгээсэн ажээ.

Хачирхалтай нь түүнийг хайх эрлийн үеэр ойд Мутлу эрлийн багтай нэгдэж, “алга болсон” эрийг хайж эхэлсэн юм.

Өдгөө 50 настай тэр эр хэдэн цагийн турш “өөрийгөө” хайсан бөгөөд эрлийн багийнхан арга тасарч, түүний нэрийг дуудахад “Би энд байна” хэмээжээ. Тийнхүү Мутлу өөрөө ч мэдэлгүй “өөрийгөө” хайх ажиллагаанд нэгдсэн байжээ.

Эрлийн багийнхан түүнээс мэдүүлэг авахад Мутлу, “Намайг битгий хатуу шийтгээрэй. Аав маань намайг алах болно” гэсэн байна.

Цагдаагийн албанаас түүнийг гэрт нь хүргэж өгчээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
0
1
65
0
0
2
Сэтгэгдэл үлдээх
Нийт 2 сэтгэгдэл
64.119.27.53
   /
2021, 10 сарын 4. 8:43

Өө ёоёо хахаа

103.229.120.216
   /
2021, 10 сарын 2. 23:58

хаха

Онцлох мэдээ
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
02024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00