Маш ховор Покемон Орео жигнэмэг хэдэн мянган долларын үнэ хүрчээ
2021, 10 сарын 1. 11:071

Дэлгүүрийн тавиур дээр өрөөтэй байдаг арван мянган төгрөгийн ч үнэ хүрэхгүй Орео жигнэмгийг 30 орчим сая төгрөгөөр худалдаж авах гэж хүмүүс үнэ хэлэлцэж байна гэвэл та итгэх үү?

Есдүгээр сарын эхэнд Орео жигнэмгийг үйлдвэрлэгч компаниас Покемонтой хамтарч, олон төрлийн Покемон амьтад бүхий дүрстэй жигнэмгийг худалдаанд гаргасан юм. Тус жигнэмэг нь тодорхой тоотой гарсан тул бусад орео жигнэмэгтэй харьцуулахад ховорд тооцогдох боловч жигнэмэг дээрх амьтдын дүрсээр ялгарч, зарим нь нэн ховор олдвор шиг үзэгдэх болсон байна.

Тодруулбал, Покемон ертөнцөд Мью гэх домгийн амьтан маш ховорд тооцогддог бөгөөд хүн төрөлхтний хувьд бараг л ганц эвэрттэй дүйх юм. Тэгвэл бодит амьдрал дээр, Орео жигнэмэгт ч Мьюгийн дүрс бүхий Орео маш ховорд тооцогдохыг бодолцож, цөөн тоогоор үйлдвэрлэжээ. Улмаар Мьюгийн дүрс бүхий жигнэмгийг олсон нэгэн эр eBay цахим худалдааны платформ дээр зарахаар оруулсанд нэгэн эрхэм 10 мянган ам.долларын үнэ нэрлэсэн байна.

Амтны хувьд Покемон Орео бусдаасаа ер ялгарахгүй ч тийнхүү өөрийн гэсэн үнэ цэнийг аль хэдийн бүрдүүлээд амжжээ.


Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Зочин
59.153.115.217
   /
2021, 10 сарын 1. 16:10

Ер нь тэгээд бусдаас онцгой байх гэсэн мөрөөдөл, мөнгөнөөс өөр юм бодохоо болиод хүн төрөлхтөн гэдэг чинь мулгуу болцгоож буй юм биш үү?! Солиорцгоочихож гэж бодож байна. Бие биенээ дагаж хуйлраад юу хийж байгаагаа ч анзаарахаа больж буй юм биш үү?! Ийм галзуучуудын ертөнцөд үр ач нар минь яаж амьдарнаа.

Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02