Австрали: Коронавирусийн өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо өссөнд хөл бөмбөгийн тоглолтыг буруутгалаа
2021, 10 сарын 1. 13:110

Пүрэв гарагийн байдлаар Австрали улсын Викториа мужид нэг өдөрт бүртгэгдэх коронавирусийн халдварын тоо 50-аас илүү хувиар өссөн үзүүлэлт харагджээ. Энэхүү огцом өсөлтийг засгийн газрын зүгээс 100 хувь ард иргэдийн буруу гэж тодорхойлж байгаа юм.

Учир нь ард иргэд хөл бөмбөгийн тоглолт үзэх шалтгаанаар нэгнийхээ гэрт олноор цугларч, цаашлаад үдэшлэг болон даамжирсан байна.

Тус мужийн нийслэл Мельбурн хот жил бүр улсынхаа шигшээ тоглолтыг зохион байгуулдаг бөгөөд хөл бөмбөгт хайртай ард иргэд амралтын өдрүүдийг хөл бөмбөгөөр амьсгалж өнгөрүүлдэг. Гэвч өдгөө Мельбурн хотод коронавирусийн улмаас хөл хорио тогтоосон учир тус хотын хоёр баг Австралийн баруун эргийн Перт гэх хотод тоглохоор болжээ.

Тийнхүү пүрэв гарагт Викториа мужид 1438 шинэ тохиолдол бүртгэгдсэнээс ойролцоогоор гуравны нэг нь коронавирусийн журмыг зөрчсөн байв. Мельбурн хотын хувьд хөл хорио нь энэ сарын 26-нд цуцлагдах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд оршин суугчид зургаа дахь удаагийн хөл хориондоо үнэхээр туйлдаж байгаа ажээ.

Засгийн газрын зүгээс ард иргэдийн 80 хувь нь вакциндаа бүрэн хамрагдсан цагт хөл хорионы арга хэмжээг авахгүй гэсэн ч дельта хувилбарын тархалтаас үүдэн 90 хувь болтол хойшлуулж магадгүй болсон байна.


Эх сурвалж: Fox News

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53