ОХУ: Спутник вакциныг өндөр настай өвчтөнүүдэд хийхээр судалж байна
2021, 10 сарын 1. 14:350

ОХУ-д өндөр настай өвчтөнүүдэд Спутник вакцин хийх гуравдугаар шатны туршилт явагдаж дуусжээ. Тэгвэл пүрэв гарагт ОХУ-ын Эрүүл мэндийн сайд Михаил Мурашко туршилтын үр дүнг мэдээлсэн байна.

Тэрээр, “Бид Спутник вакцины клиник туршилтын гуравдугаар шатыг амжилттай зохион байгууллаа. Туршилтын хүрээнд 60-аас дээш настай өвчтөнүүд хамрагдсан. Туршилтын үр дүнд вакцин маш сайн үзүүлэлттэй гарлаа” хэмээжээ.

Улмаар Гамалея төвөөс Спутник вакцинд дагалдах зааврыг шинэчлэн боловсруулахаар болсон бөгөөд туршилтын үр дүнг эцсийн байдлаар нэгтгэж байгаа гэнэ.

ОХУ-ын хувьд өнгөрөгч нэгдүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн насанд хүрсэн ард иргэдээ вакцинд хамруулсан юм. Тус улс зөвхөн өөрсдийн үйлдвэрлэсэн вакциныг иргэддээ хийж байгаа ба нийт 4 вакциныг ард иргэдэд санал болгож байгаа ажээ. Тэдгээр нь Спутник, Спутник лайт, ЭпиВакКорона, КовиВак гэх вакцинууд юм.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42
Adidas, Nike компаниудын маргааныг шийдвэрлэх шүүх хурал эхэлжээ
02024-4-24 14:39
Ямар автомашин унадаг хүн ямар харагддаг болохыг ерөнхийлсөн зургийг хиймэл оюун ухаанаар боловсруулжээ
02024-4-24 13:01