Эмнести: Польш улс хил дээр цугласан цагаачдыг хууль бусаар Беларусийн нутаг дэвсгэр лүү оруулсан
2021, 10 сарын 1. 18:440

Эмнести Интернэйшнл төрийн бус байгууллагын зүгээс пүрэв гарагт хийсэн мэдэгдэлдээ хиймэл дагуулын зураг, бичлэгүүдээс үзэхэд Польш улс наймдугаар сарын сүүлээр хил дээр цугласан цагаачдыг Беларусь улсын тал руу хууль бусаар шахан оруулсан тухай мэдээлжээ.

Тэдний зүгээс наймдугаар сарын 18-ны өдрийн хиймэл дагуулын зургийг ашиглан хүмүүсийн шилжих хөдөлгөөнийг илрүүлсэн байна. Харин Польш улсын засгийн газраас тухайн асуудалд ямар нэг тайлбар хийгээгүй ажээ.

Эмнести Интернэшлийн европ дахь салбарын захирал Эве Геддиегийн хэлснээр, “Орогнол хүссэн хүмүүсийг хэчнээн хэмжээний хамгаалалт хүсэж байгааг тодорхойлолгүйгээр албадан буцаах нь Европ тив болоод олон улсын хуулийг зөрчиж байгаа хэрэг” хэмээсэн юм.

Афганистан улсыг Талибан бүлэглэл эзэлснээс хойш Польш, Беларусь улсын хил дээр орогнол хүссэн цагаачид адар хоногийг арайхийн аргацаах болсон бөгөөд одоог хүртэл ямар ч арга хэмжээ аваагүй байгаа билээ. Энэ тухайн Беларусь улсын ерөнхийлөгч А.Лукашенко өөрийн улсын хил дээр хүмүүнлэгийн хямрал нүүрлээд байна гэж мэдэгдсэн юм.


Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39
Сэм Банкмэн-Фрийд: Крипто зах зээлийн хаан гэгдэж байсан эрхэм өнөөдөр ялаа сонсоно
02024-3-28 15:15