Испани: Галт уулын хайлмаг Ла Пальма арлын газар нутгийн хэмжээнд нөлөөлж байна
2021, 10 сарын 1. 19:060

Испани улсын харьяа Ла Пальма арал дээр дэлбэрсэн галт уулын хайлмаг Атлантын далайд орж, бэхжин, арлын газар нутгийн хэмжээнд нөлөөлж байгаа тухай Европын холбооноос мэдээлжээ.

Коперникийн мэдэгдсэнээр пүрэв гарагийн байдлаар арлын баруун эрэгт хайлмал чулуу D үсэг шиг хэлбэр үүсгэн царцаж, ойролцоогоор 338 гектар газрыг хамарч байна гэсэн юм.

Галт уулын хайлмагаас үүдэн агаарт гидрохлоридын хүчил, галт уулын бичил шил ялгаруулж байгаа бөгөөд хэрэв түүнийг хүн амьсгалах аваас нүд, арьс загатнаж, уушгины өвчлөл үүсэх боломжтой ажээ. Аз болоход салхины чиглэл одоогоор хүн оршин суудаггүй бүсийг чиглэж байгаа гэнэ.

Галт уулын хайлмагаас үүдэн нийт 855 барилга, 30 километрийн урттай засмал зам, дэд бүтцийн чухал бүтээн байгуулалтууд сүйдсэн бөгөөд хохирол цаашид ч нэмэгдэж болзошгүй юм.


Эх сурвалж: ABC News

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
2
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Иенийн ханш сүүлийн 34 жилийн хамгийн доод цэгтээ хүрчээ
02024-4-24 6:31
Ази тив дэх далайн гадаргын усны хэм дэлхийн дунджаас гурав дахин хурдан нэмэгдэж байна
02024-4-24 6:28
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
“Вояжер-1” таван сарын хугацаанд анх удаа мэдээлэл дамжуулжээ
02024-4-23 15:23
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19
А.Дуда: Польшийн нутагт цөмийн зэвсэг байрлуулах шийдвэр гараагүй
02024-4-23 15:15
500 гаруй эртэй энгэр зөрүүлсэн эмэгтэй хүмүүст ижил зүйл хийж үзэхийг зөвлөжээ
02024-4-23 15:03
Сонгуулийг луйвардсан гэж Д.Трампыг буруутгажээ
02024-4-23 11:54
Гуандунд хүчтэй аадар борооны улмаас 110 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-4-23 11:52