Хятадын хүн ам 45 жилийн дотор хоёр дахин буурах магадлалтай
2021, 10 сарын 1. 19:210

Хятадын хүн ам 45 жилийн дотор хоёр дахин буурч магадгүй гэсэн судалгаа гарчээ.

Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, Хятадын Сиань Жяотун их сургуулийн судлаачид саяхан сургуулийнхаа эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтэлсэн тайландаа, хэрэв төрөлтийн түвшин нэмэгдэхгүй бол Хятадын одоогийн 1.4 тэрбум хүн ам 45 жилийн дотор хоёр дахин буурч магадгүй гэж таамаглаж байгаагаа дурджээ.

Өмнө нь НҮБ-аас 2019 онд гаргасан тайланд Хятад улс 2065 он гэхэд 1.3 тэрбум орчим хүн амтай болно гэсэн таамаг мөн гарч байсан юм. Үүний зэрэгцээ АНУ-ын Вашингтоны их сургуулийн судлаачид өнгөрсөн онд The ​​Lancet эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтэлсэн тайландаа Хятадын хүн ам 2100 он гэхэд хоёр дахин буурна гэж таамаглаж байжээ.

Дээрх НҮБ-ын урьдчилсан тооцоо нь Хятадын төрөлтийн түвшин 1.7 ба түүнээс дээш байх тохиолдол дээр үндэслэсэн гаргасан бол өнгөрсөн онд төрөлтийн түвшин 1.3 байсан талаар Сиань Жяотун их сургуулийн судлаач онцолжээ. Хүн амынхаа тоог хэвээр байлгахын тулд төрөлтийн түвшинг 2 дээр барих ёстой бөгөөд өнгөрсөн онд Хятадад 12 сая хүүхэд мэндэлсэн нь НҮБ -ын тооцоолсноос 25% бага байна.

Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр "Хэдийгээр Хятадын засгийн газар гурван хүүхэд төрүүлэх гэх мэт төрөлтийн урамшуулал хэрэгжүүлж байгаа боловч үл хөдлөх хөрөнгийн үнэ нэмэгдэх зэрэг эдийн засгийн хүчин зүйл нь төрөлтийн түвшин буурах гол шалтгаан болж байгааг олон тооны судалгаа харуулж байна." гэжээ.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53