АНУ: Нэгэн зорчигч онгоцны ослын хаалгаар гарч, далавч руу нь үсэрчээ
2021, 10 сарын 1. 19:270

Американ Эйрлайнс агаарын тээврийн үйлчилгээ эрхлэгч компанийн нэгэн нислэгийн хүрээнд хачирхалтай явдал болжээ. Тодруулбал, Калигаас Миамид хүрсэн 920 дугаарт нислэгийн зорчигч онгоц газардсан хойно ослын хаалгыг нээн гараад, далавч руу нь үсэрсэн байна.

Passenger jumps out plane onto wing in flight from Colombia to Miami |  Metro News

Кристиан Сегура гэх тэр эрхэм өдгөө 33 настай бөгөөд АНУ-ын Хил, гаалийн аюулгүй байдлын албанаас түүнийг баривчлахаар ирэхэд хэсэг хугацаанд муур хулгана болж тоглоод ч амжжээ. Одоогоор түүнийг яагаад тийм үйлдэл хийх болсон шалтгаан нь тодорхойгүй байгаа юм.

Кристианыг далавчнаас буусан хойно эмнэлгийн үзлэгт оруулах болсон бөгөөд эмнэлгээс гармагц даруй шоронд хүргэх гэнэ.

Аз болоход тус хэрэг бусад зорчигчдод ямар нэг хохирол учруулаагүй юм.

Энэ мэтчилэн онгоцонд зүй бус авирлах нь 35 мянган ам.долларын торгууль, шоронд сууж ял ч дагуулдаг ба зарим тохиолдолд агаарын тээврээр үйлчлүүлэх эрхийг бүх насаар нь түдгэлзүүлдэг байна.


Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04