Роллс-Ройс компани 2030 он гэхэд зөвхөн цахилгаан машин үйлдвэрлэн борлуулах болно
2021, 10 сарын 1. 19:520

Роллс-Ройс компани 2030 он гэхэд дотоод шаталтат хөдөлгүүрт автомашин худалдаалахаа болино гэж мэдэгджээ. Тус компани нь анхны бүрэн цахилгаан хөдөлгүүртэй Spectre загвараа йорон нутгийн цагаар 29-ний өдөр танилцуулах үеэрээ энэхүү төлөвлөгөөгөө зарласан тухай Блүүмберг суваг мэдээлэв.

Компанийн гүйцэтгэх захирал Тостен Муллер Отбош хэлэхдээ "Spectre-ийг бүтээснээр бид 2030 он гэхэд компанийхаа бүх бүтээгдэхүүнийг бүрэн цахилгаанжуулах шийдэлд хүрсэн” гээд “2030 он гэхэд манай компани дотоод шаталтат хөдөлгүүрт автомашины үйлдвэрлэл болон нийлүүлэлтийг бүрэн зогсоох болно” гэжээ.

Тэрээр үргэлжлүүлэн уг үйл явдлын талаар ярихдаа "Чарльз Роллс, Хенри Ройс нар 1904 оны 5-р сарын 4-нд хамтдаа машин бүтээхээр тохиролцсоны дараа орохуйц Роллс-Ройсын түүхэн дэх хамгийн чухал шийдвэр гэж хэлж болох юм” гэж онцолжээ.

Тус компанийн толгой BMW компани мөн бүрэн цахилгаан хөдөлгүүртэй анхны загвар болох BMW iX-ээ танилцуулж, ирэх оны 3-р сараас эхлэн худалдаанд гаргаж эхлэхээ өмнө нь мэдэгдсэн юм.

BMW компанийн гүйцэтгэх захирал Оливер Зипсе энэ сарын эхээр өгсөн ярилцлагадаа цахилгаан тээврийн хэрэгслийн эрэлт хэрэгцээ хурдацтай өсч байгаа бөгөөд цахилгаан машины батерейны гэрээ 12 тэрбум еврогоос 20 тэрбум евро болж нэмэгдсэн тухай дурдсан байна. Энэ оны эхний хагаст BMW-ийн борлуулалтын 11 хувийг цахилгаан машин эзэлжээ.

Эх сурвалж: Asian Economy

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04