АНЭУ: Нэг жилээр хойшлоод байсан “Дубай экспо 2020” нээлтээ хийлээ
2021, 10 сарын 1. 22:240

АНЭУ-ын нийслэл Дубай хотноо өнгөрсөн жил зохион байгуулагдахаар төлөвлөөд байсан “Дубай экспо 2020” нь Ковид-19 өвчний улмаас нэг жилээр хойшлогдоод байсан билээ.

Тэгвэл өнөөдрөөс буюу энэ сарын 1-ний өдөр нээлтээ хийсэн уг экспо нь ирэх жилийн 3-р сарын 31-ний өдрийг хүртэл 6 сарын турш үргэлжлэх ба 192 улс оролцож байгаагаараа рекорд тогтоогоод буй юм.

1851 онд Лондон хотноо анх зохион байгуулагдаж асан цагаас хойш 170 жилийн түүхэндээ анх удаа Ойрхи дорнодод, тэр дундаа Дубайд болж буй энэ удаагийн экспод Арабын Нэгдсэн Эмират улс 7 тэрбум ам. долларын хөрөнгө оруулалт хийсэн байна. Энэхүү экспо нь Олимп болон ДАШТ-ий хамт дэлхийн гурван том арга хэмжээний нэгээр эрэмблэгддэг юм.

10 сая хүн амтай Арабын Нэгдсэн Эмират улс зургаан сарын хугацаанд 25 сая хүн “Дубай экспо 2020”-ийг зорьж ирнэ хэмээн төлөвлөөд байгаа аж.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53