АНУ: Ковид-19 өвчний улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 700,000-ыг давжээ
2021, 10 сарын 2. 23:550

АНУ-д Ковид-19 өвчний улмаас амь насаа алдсан хүмүүсийн тоо 700,000-ыг давснаар хамгийн олон хүнийг авч одсон тахал болон тэмдэглэгдэн үлдэхээр боллоо.

АНУ-ын өдөр тутмын Нью-Йорк Таймс сонинд онцолсноор цар тахлын улмаас нас барсан хүмүүсийн тоо орон нутгийн цагаар 1-ний өдөр 700,000-ыг давсныг дурдаад хэдэн сарын өмнө америкчуудыг вакцинжуулалтад идэвхтэйгээр хамрагдаж эхлэх үед байдал иймдээ тулна чинээ урьдчилан таамагласан шинжээчид бараг л байгаагүй юм гэв.

Жонс Хопкинсын их сургуулийн мэдээлснээр АНУ-д шинэ төрлийн коронавирусын халдвараар амиа алдсан хүмүүсийн тоо 1-ний өдрийн байдлаар 699,943 болсон буюу арай 700,000 хүрээгүй гэжээ.

700,000 хүн амь насаа алдсан гэдэг нь АНУ-ын 330 сая хүн амын 0.21%-ийг эзэлж буй бөгөөд цар тахал дэгдсэнээс хойш 500 америк хүн тутмын нэг нь энэ өвчнөөр хлрвоог орхисон байна. Тус улсад шинэ төрлийн коронавирусын 4 дэх давалгаа буюу өнгөрөгч 6-р сарын сүүл үеэс дельта хувилбар тархсанаар шинээр батлагдсан тохиолдол болон нас баралтын тоо дахин нэмэгджээ.

1918-1919 онд дэгдэж байсан “Испанийн томуу” 675,000 гаруй америкчуудын амийг авч одсоноороо урьд нь энэ үзүүлэлтээр тэргүүлдэг байжээ.

Нью-Йорк Таймс сонинд тэмдэглэснээр, АНУ нь вакцины нөөц ихтэй орнуудын дунд сүүлийн үед нас баралтын тоогоороо тэргүүлж байна гэв.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
02024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00
Энэтхэгт парламентын сонгууль эхэллээ
02024-4-19 10:57
АНУ: Ираны нисгэгчгүй нисэх төхөөрөмж, ган, автомашин үйлдвэрлэгчдэд хориг тавьжээ
02024-4-19 9:02
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26
Соёлын 38 олдворыг Хятадад буцаан өгчээ
02024-4-18 19:22
Уулын Карабахаас Оросын цэргүүдийг татаж эхэлжээ
12024-4-18 19:19
“Жибли” студи Каннын кино наадмын хүндэт шагналыг хүртэнэ
02024-4-18 19:17