Ухань дахь нөхцөл байдлыг сурвалжилж байгаад гэнэт сураггүй болсон сэтгүүлч ил гарч ирлээ
2021, 10 сарын 3. 20:160

БНХАУ-ын Ухань хотод Ковид-19 өвчний бодит нөхцөл байдлын талаар мэдээлж байгаад сураггүй алга болсон сурвалжлагч 600 орчим хоногийн дараа гэнэт ил гарч иржээ.

Орон нутгийн цагаар 1-ний өдөр Уолл Стрийт Журнал сонинд мэдээлснээр, Хятадын иргэн өдгөө 35 настай сэтгүүлч Чен Чус нь саяхан найз, холимог тулааны тамирчин Сю Сяодунгийн YouTube сувагт тавигдсан бичлэг дээр гарчээ. Тус бичлэг дээр Чен Чус нь "Би өнгөрсөн 1 жил 8 сарын хугацаанд маш их зүйлийг мэдэрсэн" гээд “ Зарим зүйлийг нь хэлж болох ч заримыг нь хэлж болохгүй юм бий.” гэв. Тэрээр дараа нь "Та бүхнийг ойлгож хүлээн авна гэдэгт итгэж байна" гэж нэмж хэлжээ.

 

 

Чен Чус нь өнгөрсөн оны нэгдүгээр сард буюу цар тахал дөнгөж дэгдэж эхлэж байх үед Ухань хотод очиж, нөхцөл байдлыг дэлхий нийтэд тайлагнаж байсан билээ. Тэрээр тухайн үед Ухань хотын нэгэн эмнэлэгээс нөхцөл байдал ямар хүнд байгаа талаар бичлэг хийн олон нийтийн сүлжээнд байршуулан эмнэлэгт нас барж буй иргэдийн бодит тоо нь тус улсын мэдээлж буй албан ёсны тооноос хамаагүй их байгаа талаар хүргэж байсан юм.

Гэсэн хэдий ч тэрээр төд удалгүй холбоо тасарч, сураггүй болсон юм. Үүний дараа Хятадын эрх баригчид түүнийг хорио цээрийн дэглэмд оруулсан гэснээс өөр зүйл гэрийнхэнд нь хэлээгүй байна. Түүнийг учир битүүлгээр алга болсон тухай өнгөрсөн 4 сард хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дахин мэдээлж байсан юм.

Эх сурвалж: Asian Economy

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02